Дэлхий дахинд нэг өдөрт дунджаар 6.24 сая тун вакцин хийгдэж байна

     Bloomberg-ийн цуглуулсан мэдээлэлд, өнөөдрийн байдлаар дэлхийн 92 оронд 209 сая гаруй тун вакцин хийгджээ. Сүүлийн дүнгээр нэг өдөрт дунджаар 6.24 сая тун хийгдэж байна. 

     АНУ-д вакцинжуулалтыг 12 сарын 14-ний өдөр эрүүл мэндийн ажилтнуудтай хамтран эхлүүлсэн бөгөөд мужуудаас гаргасан тооллого, Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс авсан мэдээллээр одоогоор 64.2 сая тун хийгдээд байна. Энэ нь 100 хүн тутамд 19.3 тун хийгдсэн гэсэн үг бөгөөд муж улсуудад түгээгдсэн тунгаас 78% нь тарилгаар хийгдсэн тоон үзүүлэлттэй байна.

     АНУ-д вакцинжуулалтын хамгийн сүүлийн үеийн мэдээгээр өдөрт дунджаар 1 365 820 тун хийгдэж байна. Энэ тоо хэмжээгээр хүн амын 75 хувийг хоёр тунтай вакцинаар хангахад ойролцоогоор 10 сар шаардагдахаар байна.

     Халдвар ихээр тархсаны дараа вакцинжуулалтыг түргэсгэх зорилгоор АНУ-ын засгийн газар 01 сарын 12-нд муж улсуудыг бүх 65 ба түүнээс дээш насныхан, мөн өвчтэй 16 ба түүнээс дээш насны оршин суугчдаас дархлаажуулж эхлэхийг уриалж эхлэв. Энэхүү заавар нь АНУ-ын хүн амын гуравны нэгээс илүү хувийг вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөө бөгөөд энэ нь одоогийн вакцины нийлүүлэлтээс өндөр тоо юм.

     Холбооны засгийн газар Pfizer ба BioNTech-ийн вакцин, мөн Moderna-гийн тарилгын тунг муж улсуудад түгээх ажлыг удирдан зохион байгуулж байна. Уг хоёр вакцинд хоёроос хэдэн долоо хоногийн зайтай хоёр тун хийлгэх шаардлагатай байдаг. Хамгийн багадаа 44.1 сая хүн вакцины эхний тунг хийлгээд байгаа бол 19.4 сая хүн вакцинжуулалтын хоёр дахь тунгаа хийлгэжээ.

Эх сурвалж: Bloomberg
Орчуулж, бэлтгэсэн: У.Нармандах

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %