Ажилтнуудад зориулсан бүтээлч ажлууд зохион байгуулж байна

     Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмадууд гавьяаныхаа амралтад гарснаар тэдний залгамж нэгэн үе ажиллаж эхэлсэн. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн ажиллагчдын 60 гаруй хувь нь шинэ залуу ажилтнууд бөгөөд тэдэн рүү чиглэсэн бүтээлч ажлуудыг тус цехийн захиргаа, хүний нөөцийн албанаас санаачлан зохион байгуулж байна. Өнгөрсөн онд 51 ажилтан шинээр ажилд орсноос 13 нь сонгон шалгаруулалтаар, 17 нь Хамтын гэрээний заалтаар бусад нь онцлох дипломтой, удирдлагын шийдвэрээр болон  тусгай шаардлагын дагуу ажилд орсон аж. Шинээр ажилд орсон хүмүүст үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, түүхэн замналыг танилцуулахын зэрэгцээ цуврал теле хичээл цахимаар орж тестээр шалгалт авч байна. Мөн Хамтын гэрээгээр болон өөр цехээс шилжин ирж буй ажилчдыг хамт олны дунд төлөвшүүлэх зорилготой залуу ажилтнуудаар өдрийн тэмдэглэл хөтлүүлж байна. Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн албаны тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамир:”Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн технологийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажилладаг, таван уурхайчны гэр бүлийг баяжуулах үйлдвэртэй танилцуулсан. 10 гаруй ажилтны ар гэр, ахуй амьдралтай танилцан, зарим шаардлагатай хүсэлтийг нь үйлдвэрийн дээд шатны удирдлагуудад уламжлан дэмжлэг үзүүллээ. Бид үйлдвэрийн ажилтнууд төдийгүй тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө  үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна. Энэ ажлын хүрээнд ням гариг бүрийг гэр бүлийн өдөр болгон, Олон улсын хүүхдийн  эрхийг хамгаалах өдөр БОЭТ-д тусгай өрөө тохижуулж “Бүжинлхам” бурхан залсан. Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвд  аймгийн Урчуудын эвлэлийн хорооны зураач Нэмэхбаярын “Удам” уран зургийг тавилаа. Өнгөрсөн онд аймгийнхаа иргэд болон ажиллагчдынхаа бүтээлч үйлст 98 сая төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлээд байна.  2021 оныг “Эерэг харилцаа хандлага амжилтын үндэс” уриатай жил болгон зарласан. Одоогийн байдлаар Баяжуулах үйлдвэрийн даргын тушаалаар төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна. Цаашид уурхайчдын залгамж халаа, залуу ажилтнуудыг хүний хөгжлийн сургалтад хамруулж ажиллана” гэв.

Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %