“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсонтой холбоотой орос сургууль, цэцэрлэгийн статус өөрчлөгдсөн. Орос, сургууль цэцэрлэг Монгол Улсын хуулийн дагуу зөвшөөрөл, лиценз авсан ч гэсэн өмнөх үйл ажиллагаагаа хэвээр үргэлжүүлнэ гэж Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат мэдээллээ. Харин Монгол Улсын Боловсролын тухай хуулийн дагуу орос хэл дээр явагдаж байгаа хичээлүүдээс гадна Монгол хэл уран зохиол, Монголын түүх, Монгол хэл бичгийн хичээлийг хөтөлбөртөө түлхүү зааж байна. Тус сургууль, цэцэрлэгтэй холбоотой монгол сургууль болсон, захирлыг өөрчилж монгол хүн томилно, орос багш нарыг нутаг буцаана гэх зэрэг цуу яриаг тэрээр эрс үгүйсгэлээ. Орос сургууль цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Я.Энхтуяа
Фото: Б.Баттгөгс















