У.УЯНСАНАА: Шинэ ажилтнуудад зориулсан гарын авлага, удирдлагуудад  хандсан зөвлөмж гаргана

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хүний хөгжлийн цогц бодлогын хүрээнд дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрт шинээр ажилд орсон 100 ажилтан хамрагдаж байна. Уг хөтөлбөрийн явц, үр дүнгийн талаар Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийн нарийн бичгийн дарга, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хүний нөөцийн мэргэжилтэн У.Уянсанаатай ярилцлаа.

-Эхлээд, Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр хэрэгжих болсон үндсэн шалтгааныг тайлбарлана уу? 

     -Эрдэнэт үйлдвэрийн анхдагч ажилчдын нэгэн бүтэн үе гавьяаны амралтдаа гарч, шинэ залуу ажилчид хүч түрэн орж ирж байна. Бид 2017-2019 онд Эрдэнэт үйлдвэрт шинээр ажилд орсон 161 ажилтнаас 2 төрлийн судалгаа авсан юм. Сэтгэл зүйн судалгаагаар ажилтны дасан зохицох чадварын ерөнхий үзүүлэлт өндөр, өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрөх чадвартай, ажлыг сайжруулах хүсэл тэмүүлэлтэй, шинийг санаачлах хандлагатай, хайрцаглагдаагүй сэтгэлгээтэй, ажлаа төгс, нягт нямбай хийх, бусдын хяналтгүйгээр хариуцлагатай ажиллах хүсэлтэй, мөн бусад ажилчидтай нийцтэй, итгэл даах чадвартай болох нь судалгаагаар гарсан. Харин социологийн судалгааг бичгийн болон фокус бүлгийн ярилцлагын хэлбэрээр зохион байгуулахад оролцогчдын 82,3 хувь нь Эрдэнэт үйлдвэрт ажилд орсондоо сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. Дасан зохицоход хамт олон болоод тэдний харилцаа хандлага хамгийн их дэмжлэг үзүүлж, нөлөөлдөг болох нь харагдсан. Эдгээр судалгааны үр дүнд тулгуурлан үйлдвэрийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл, цаашдын хүний нөөцийн бодлоготой уялдуулан “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-ийг боловсруулсан. Үйлдвэрт шинээр ажилд орсон уурхайчныг хувь хүн болон мэргэжилтний хувьд амжилттай дасан зохицоход нь тусалж, байгууллын соёлд суралцах, цаашид үр бүтээлтэй, ёс зүйтэй, тогтвортой ажиллах үндэслэлийг бүрдүүлэхэд хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа юм.  

-Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд ямар ажлууд амжуулсан бэ? 

      -Хөтөлбөрийн багийнхан 2020 оны ажлын гүйцэтгэлээ дүгнээд, шинэ оны ажлаа төлөвлөн батлуулаад явж байна. Хөтөлбөрт хамрагдаж буй ажилтнуудаа Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Ус хангамжийн цех зэрэг үйлдвэрлэлийн цехүүдээр аялуулж танилцуулсан. Дараа нь үйлдвэрийн газрын соёл, хүний хөгжил, харилцаа хандлага сэдвээр багц сургалт зохион байгууллаа. Энэ үеэр, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Эрдэнэт үйлдвэрийн анхны Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, манай хөтөлбөрийн ахлагч, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Энхболд нар өөрийн ажил, амьдралын замнал, туршлагаасаа хуваалцсан нь манай залууст их таалагдсан. Бид сургалт болгоны дараа судалгаа авч, дараагийн сургалтын чиглэл, хийх ажлаа төлөвлөдөг.  

-Хөл хорионы дэглэмийн үеэр үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулсан бэ? 

     -Ихэвчлэн цахимаар зохион байгуулсан. Лекторуудын сургалт явагдах үе таарсан юм. Олон нийтийн сүлжээнд нэр хүндтэй яваа Г.Мөнгөн лекторын сургалтаар эхэлж, дараагийн лекцүүд хөл хорионы улмаас цахимаар үргэлжилсэн. Ингэхдээ 100 ажилтнаа хоёр ангид хуваагаад “Үйлдвэрийн газрын соёл”, “Дасан зохицох чадвар” сэдвээр лектор Г.Наранбаатар хоёр өдөр хичээл заасан. Энд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын удирдлагууд ч оролцсон. Дараа нь манай шинэ залуу ажилтнууд болон “Манлайлал” хөтөлбөрт хамрагдаж буй залуус маань “Залгамж” хөтөлбөрт хамрагдаж буй туршлагатай ажилтнуудтай багш, шавийн гэрээ байгуулсан. Энэ үйл ажиллагааг үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн дарга, хүний нөөцийн мэргэжилтнүүд маш их дэмжиж ажилласанд талархаж байна. Багш, шавийн гэрээг сэргээснээр шинэ ажилтнууд маань байгууллагын соёл, үнэт зүйлтэй танилцах, сэтгэл зүйн хувьд хамт олонтойгоо хурдан дасан зохицох, ажил мэргэжилдээ дадлагажих, ур чадварт суралцах сайхан уур амьсгал бүрдсэн. Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрт хамрагдаж буй 100 ажилтан, гишүүд маань фэйсбүүк (facebook) дээр групп үүсгэчихсэн, мэдээллээ солилцоод, сэтгэгдлээ хуваалцаад, санал бодлоо чөлөөтэй илэрхийлээд явж байгаа. Мөн Гүүгл класс рүүм (Google classroom) дээр хоёр анги үүсгэсэн. Лекторуудын цахим хичээл тавигдсан болохоор дахин үзэх боломжтой. 

-Хөтөлбөр маань богино хугацаатай хэрэгжиж байгаа. Энэ онд хийх хамгийн том ажил нь юу вэ? 

     -Шинэ ажилтнуудад зориулсан гарын авлага, үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн удирдлагууд, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд хандсан зөвлөмж гаргахаар ажиллаж байгаа. Шинэ ажилтнууд маань үйлдвэртээ хэрхэн дасан зохицож байна, хамт олонтойгоо хэрхэн хамтарч ажиллах вэ, ямар саад бэрхшээл тулгарсан бэ гэсэн чиглэлээр асуудлаа тодорхойлоод чиг баримжаагаа гаргасан. Мөн “Асуудал-Шийдэл” хэлэлцүүлэг өрнүүлсэн. Түүнээс гадна хөтөлбөрийн багийнхан мэргэжлийн социологичтой хамтран, зорилтот судалгаа хийхээр асуултаа боловсруулаад байна. Үүний дараа гарын авлага, зөвлөмж гарна. Шинэ ажилтанд зориулсан, хэрэглэхэд хялбар аппликейшн хийх талаар ярилцаж байгаа. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн ажилтан байлаа гэхэд хаагуур яваад хэнтэй уулзах вэ, гурван давхарт гарахаар юу байх вэ, гэх мэт аюулгүйн зөвлөмжүүдийг байршуулсан аппликейшн байх юм.  

-Баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %