Шинэ бригад ажилласнаар урсгал засварын цаг багасав

     Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн удирдлагууд санаачлан белазын насжилтыг нэмэгдүүлэх, урсгал засварт зогсох цагийг багасгах, үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөний биелэлтэд сайнаар  нөлөөлөх зорилгоор оны эхнээс техник үйлчилгээний дөрөвдүгээр бригадыг бий болгон ажиллаж байна. Ингэснээр, оны эхний сард тус хэсгийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гол үзүүлэлт болох техникийн бэлэн байдлын коэффициент 0,93 болж өсжээ. Өмнө нь энэ үзүүлэлт 0,91-ээс дээш гардаггүй байж. БелАЗ үйлдвэрлэгчээс өөрөө буулгагч автомашиныг 250 мот/цаг тутамд төлөвлөгөөт засварт оруулах шаардлага тавьдаг ч тус хамт олон энэ хугацаанд амждаггүй байжээ. Тэд дотоод нөөц бололцоогоо ашиглан засварчин, гагнуурчин, цахилгаанчдаас бүрдсэн есөн хүнтэй шинэ бригадыг туршилтаар байгуулснаар, өнгөрсөн нэгдүгээр сараас төлөвлөгөөт засварыг хугацаандаа хийж эхэлсэн. “Ингэснээр урсгал засварын хугацаа багасаж, ууланд  ажиллах  машины тоо,  рейс нэмэгдэж,  хүдэр тээвэрлэх төлөвлөгөөний биелэлтэд ч сайнаар нөлөөлөх төлөв ажиглагдаж байгаа. Үр дүнгээ өгч буй энэ бригадыг үргэлжлүүлэн ажиллуулна”  гэж тус хэсгийн дарга С.Гантогоо ярьсан юм. 

     Түүнчлэн тус хэсэгт Газ-66 автомашиныг засварын зориулалтаар нэмж тоноглоод, ууланд явж буй машины дугуй хийлэх гэхчлэн жижиг засвар хийж байна. Ингэснээр түлш хэмнэж, цаг хожих юм. Ийнхүү тус хэсгийн хамт олон нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх Эрдэнэт үйлдвэрийн томоохон зорилтыг биелүүлэхэд  хувь нэмрээ оруулж  байна.

Я.ЭНХТУЯА
ФОТО: Б.БАТТӨГС

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %