А.Машбаяр: Техник технологийн шинэчлэлийн ажлууд хийхээр төлөвлөж байна

Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн дарга А.Машбаяртай шинэ оны зорилт, техник технологийн шинэчлэлийн талаар ярилцав. 

Танай хамт олон энэ онд техник технологийн ямар  шинэчлэл хийх вэ?

     Манай хэсэгт техник технологийн шинэчлэлийн ажлууд хийхээр төлөвлөж байна. Молибдены баяжмалын өтгөрүүлэлтийн хэсэг дээр 1978 оноос хойш ажиллаж байгаа, ЗХУ-д үйлдвэрлэсэн хуучин өтгөрүүлэгч бий. Үүнийг энэ онд шинэчилнэ. Бид 2018 онд Австри улсын Andritz фирмийн Ц-7,2 маркийн шингэнт хөтлүүрт өтгөрүүлэгч суурилуулсан, одоо сайн ажиллаж байгаа. Энэ тоног төхөөрөмж  үр ашигтай, найдвартай ажиллагааг бүрэн  хангасан, бүтээгдэхүүний гаргалтад эергээр нөлөөлж буй нь сүүлийн 2-3 жилийн ажлын үзүүлэлтээс  харагдаж байна. Иймээс энэ төрлийн  өтгөрүүлэгч дахин нэгийг суурилуулах шийдвэр гарсан. Удахгүй тоног төхөөрөмжийн худалдан авалтын гэрээ хийгдэх байх. Оны төгсгөлөөр  нэг өтгөрүүлэгчээ сольчих болов уу гэсэн хүлээлттэй байна даа. 

     Мөн хоёр дахь том ажил маань зэсийн шүүлтийн хэсэгт даралтат шүүлтүүр солино. Одоо ажиллаж байгаа “Eimco M-1500” маркийн даралтат шүүлтүүр 2005 онд ашиглалтад орсон. Үндсэндээ 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд энэ тоног төхөөрөмжийн үндсэн металл хийц болон эд ангиуд нь элэгдэж, ашиглахад хүндрэлтэй болж байна. Үүнтэй холбоотойгоор ашиглалтын зардал нэмэгдсээр байгаа. Үйлдвэр, цехийн удирдлагуудад  саналаа тавьснаар тоног төхөөрөмжийг шинэчлэх шийдвэр гаргасан. Ойрын хугацаанд худалдан авалтын тендер зарлагдана. Буулгалт болон угсралтын зураг төслүүдийг урьдчилсан байдлаар бэлэн болгосон. Аливаа техникийн шинэчлэлийн өмнө бэлтгэл ажлыг сайтар хангасан байхад ажил саадгүй явчихдаг. Ер нь техник технологийн шинэчлэлийг маш сайн тооцон төлөвлөж, наанадаж 5-10 жилийг харж хийх шаардлагатай байдаг.  

Ажлын байрны нөхцөл сайжруулах чиглэлээр ч олон ажил хийсэн. Энэ талаараа ярина уу?

     Үйлдвэр маань 40 гаран жил ажилласан. Үүнтэй холбоотой үйлдвэрлэлийн байшин барилгууд насжиж байна. 2020 онд багагүй ажлуудыг төлөвлөж, гүйцэтгээд байна. Өнөөдөр гэхэд Сэнгүүн констракшн ХХК манай хэсэг дээр барилгын засварын ажил гүйцэтгээд дуусах шатандаа явна. 

Ажилчдын эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг хангахад хэрхэн анхаарч байна? 

     Техник технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй хамт ажилчдынхаа  эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг хангах чиглэлээр санал санаачилга гарган ажиллаж  байна. Манай баяжмал ачилтын хэсэг хүнд нөхцөлтэй байсан. Сүүлийн 5 жилд бидний авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн эхнээсээ гараад эхэлсэн. Бид ачилтын хэсгийг таатай орчин, ая тухтай, жишиг ажлын байр болгохоор зорьж байна. Тэнд өвөл хүйтэн, зун халуун байдаг байсан. Хүчтэй цасан шуургатай үед гадаа байгаагаас ялгаагүй хүйтэн, цас  хунгарлаад тогтчихдог байлаа. Энэ мэт хүндрэлийг шийдэхийн тулд сүүлийн хэдэн жил бид хамтдаа хөдөлмөрлөж байна. Үйлдвэр, цехийн удирдлагын зүгээс тогтмол дэмжлэг үзүүлж байна. Ачилтын агуулахын хананы дулаалга, шалны засвар, гэрэлтүүлэг, халаалтын эх үүсвэр зэрэг асуудлуудыг шийдлээ. Өмнө нь  эсгий гутал, хөвөнтэй өмд, куртиктэй ажилладаг байсан бол өнөөдөр дотуураа зузаахан цамцтай, зуны ажлын гуталтай ажиллах боломжтой болсон. 

Та бүхэн энэ  онд  ямар зорилттой ажиллаж байна?

     Манай  үйлдвэр коронавирусын  тархалтын хүнд нөхцөлд Монгол улсын төр засаг, иргэдийнхээ өмнө томоохон үүрэг хүлээж,  нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд манай хэсгийн хамт олон ч хичээнгүйлэн ажиллаж,  өөрсдийн хувь нэмрээ оруулах болно.  

Я.Энхтуяа
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %