Т.ДОВДОНЛХАНАА: “Монгол вакцин” санал болгож байна

     Эрдэнэт үйлдвэрийн Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Нийтийн хоолны хэсгийн бүтээлч, чадварлаг хамт олон өнгөрсөн намраас “Найзууд”, “Гэр бүлийн” гэх мэт онцлог хоолны багц санал болгон үйлчлүүлэгчдээ ихэд татсан. Тэгвэл цар тахлын дэгдэлтийн энэ цаг үед “Монгол дархлаа” нэрийн хоолны цэс санал болгож байна. Энэ тухай болон Нийтийн хоолны хэсгээс хэрэгжүүлж буй бусад ажлын талаар эрхлэгч Т.Довдонлханаатай цөөн хором ярилцлаа.  

-Танай хэсэг цар тахлын дэгдэлтийн үеийн нөхцөл байдалд нийцүүлэн хэрхэн ажиллаж байна? 

     -Орхон аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу ширээ хооронд 1.5-аас 2 м-ийн зайтай байрлууллаа. Мөн бүртгэлийн QR код авч хэсэг нэгжүүддээ байрлуулсан. Үйлчлүүлэгчдийн халууныг өдөр тутам хэмжиж бүртгэл хөтөлж байна. Мөн цар тахлын шинж тэмдэг гэнэт илэрсэн хүнийг тусгаарлах өрөө гаргасан. 

-Шинэлэг ямар үйлчилгээ нэвтрүүлсэн бэ? 

     -Манай “Москва петушки” ресторан 10.00-20.00 цаг хүртэл хэвийн ажиллаж байгаа. Монгол багц буюу бууз, хуушуур, үхэр болон хонины хавиргатай багц, 5-6 хүний общий хоолны хүргэлттэй үйлчилгээ бий. Сүүлийн үед хонины өвчүү манай рестораны “брэнд” болсон. Мөн хүнсний Русь дэлгүүрийн хэсгээс хагас боловсруулсан бүтээгдэхүүн банш, бууз, котлет, тахиа болон үхрийн бөөрөнхий мах зэргийг 5 кг-аас дээш захиалсан тохиолдолд хүргэлт хийж байгаа.   

-Хоолны цэсэд “Монгол дархлаа” нэрийн шөлнүүд нэмэгдсэн байсан. Энэ ямар ач тустай вэ? 

     -Бид энэ сарын 25-наас эхлэн хоёр сарын хугацаанд “Шөл уу...” аян зарласан. Энэ хүрээнд таван төрлийн шөлийг үйлчлүүлэгч нартаа санал болгож байгаа. Ер нь Монголчууд эрт дээр үеэс хүнсэндээ малын гаралтай бүтээгдэхүүн өргөн хэрэглэдэг. Зуны улиралд идэх махаа багасгаж, сүү, цагаан идээ түлхүү хэрэглэдэг бол өвлийн улиралд илчлэг сайтай мах, гэдэс дотор, сүү, цагаан идээ зэргийг нийцүүлэн хэрэглэж ядаргаагаа тайлж, дархлаагаа дэмжсээр ирсэн. Энэ нь аливаа өвчнөөс сэргийлэх “Монгол вакцин” гэж хэлж болно. Аяны хүрээнд Битүү шөл, Таван цулын шөл, Адууны махтай аарцтай шөл, Булууны ястай шөл, Жигнэсэн гурилтай бор мөөгтэй шөл гэсэн таван төрлийн сонголтыг үйлчлүүлэгч нартаа санал болгож байна. 

-Эдгээр шөлний онцлог чанарыг судалсан байх. Тайлбарлавал..? 

     -Тухайлбал, Битүү шөл нь ядрах, нойр хулжих, хий дарахад хамгийн сайн үр нөлөөтэй. Адууны махтай, аарцтай шөл нь дархлааны эд эсийн үйл ажиллагааг сэргээхэд тустай. Харин Булууны ястай шөл нь цус төлжүүлэх, кальци нөхөх, ходоодны салстыг эмчлэхэд хэрэглэдэг. Таван цулын шөл, Жигнэсэн гурилтай бор мөөгтэй шөл нь тамир тэнхээ сэргээх, дархлаа дэмжих үйлчилгээтэй байх жишээтэй. Бид улирал бүр хоолны цэсээ шинэчилж, өдөр бүр шинэ амт, шинэ үйлчилгээтэй байх зорилт тавин ажиллаж байна.  

-Нарийн боовны үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь илт мэдрэгдэж байгаа. Хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ? 

     -Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Нарийн боовны цехэд 40-өөд сая төгрөгийн засвар үйлчилгээ хийгдээд саяхан дууслаа. Мөн бараа хүлээн авах хэсэгтээ тасалгаа хийж дулаан алдалтыг багасгасан. Сүүлийн үед нарийн боов үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь “Сэлэнгэ катеринг”-д бүтээгдэхүүнээ нийлүүлэх болсонтой холбоотой. Сард 122 нэр төрлийн 450-иад мянган нарийн боов үйлдвэрлэн уурхайчдадаа болон Орхон аймгийн иргэдэд үйлчилж байна. 

-Баярлалаа. 

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %