“Эрдмийн баяр” цахимаар боллоо

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийнхан 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлын төгсөлтөө хийлээ. Тус сургуулийн  22 дахь төгсөлтийн  “Эрдмийн баяр” цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр болсон нь онцлог байв. Баярын үйл ажиллагааг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал, доктор Д.Зоригтхүү нээж үг хэлсэн бол дараа нь ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат, БАТС-ийн захирал, доктор, профессор Г.Баттүвшин нар нийт төгсөгч нарт баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн. Энэ хичээлийн жилд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийнхан 45 насны түүхэн ойтойгоо золгож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/542 тоот тушаалаар “Эрдэнэт дээд өргөмжлөл” медаль хүртсэн юм. Энэ бол тус хамт олны Монгол Улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарт шилдэг инженер техникийн ажилтнууд бэлтгэж улс, эх орон, үйлдвэрийн газрын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяаг нь үнэлсэн явдал байлаа. Мөн тус сургууль хичээл, сургалтын үйл ажиллагааг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлж, боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандарт нэвтрүүлэн ажиллажээ. Уг стандартыг хэрэгжүүлснээр ажил олгогчдын шаардлагыг хангасан, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх боломжоо ахиулсан байна. Түүнчлэн “MIT”, “Harvard” зэрэг дэлхийн топ их дээд сургуулиудын онлайн сургалтад ашигладаг “Open edX” платформд шилжиж, багш оюутнууд хамтран сургалтын тоног төхөөрөмж зохион бүтээж, нэвтрүүлсэн зэрэг амжилт бүтээл дүүрэн жил байсныг “Эрдмийн баяр”-аар онцлов. 


     Ирээдүйн инженерийн мэргэжлээ “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд суралцан эзэмшиж, сурлагын голч дүнгээ 3.2 үнэлгээнд хүргэн амжилттай төгсөж буй оюутан М.Азжаргал, Б.Ганцоож, С.Сундуйжанцан нар энэ удаа Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардсан. Батламжийг тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр гардуулж, баяр хүргэн амжилт хүсэв. Төгсөлтийн баярын үйл ажиллагаанд тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар, хамт олны төлөөлөл оролцож, дипломоо гардан авсан нийт төгсөгч нартаа мэндчилгээ дэвшүүллээ. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %