Баяжуулах үйлдвэрт анхны босоо тээрмийг суурилуулна

     Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт анхны босоо тээрмийг суурилуулна. Уг хэсэгт Япон улсад үйлдвэрлэсэн  босоо тээрэм суурилуулах ажил  өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд одоо суурилуулалтын ажил эхэлж, Барилга засварын цех тээрмийн суурийн цутгалтыг гүйцэтгэж байна. Суурь цутгалт ирэх пүрэв гаригт дууссанаар тээрмийн угсралт эхлэх аж. Тээрмийн угсралт, суурилуулалтын цахилгаан болон автоматикийн чиглэлийн ажлыг Япон улсын мэргэжилтнүүдтэй цахим хурал зохион байгуулж хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Баяжуулах үйлдвэрт анх удаа босоо тээрмийн технологийн дамжлага ажиллаж эхэлснээр хэт нунтаглалтгүй болж, нунтаглалтын үр ашиг дээшлэхийн зэрэгцээ металл авалтын хэмжээ өсөх боломж бүрдэх юм. 

     Мөн Баяжуулах үйлдвэрт өнгөрсөн онд эхлүүлсэн бүтээн байгуулалтууд өрнөж байна. Тухайлбал, Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, орчны температур огцом хүйтэрч байгаагаас цутгалтын ажлыг түр зогсоосон бол арматур зангидах ажил хэвийн хийгдэж байна. Мөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж татан авах ажил эхэлжээ. Түүнчлэн хам баяжуулалтын тавдугаар секцийг солих ажлын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх 3 дугаар сарын дунд үеэс үйлдвэрлэлийн талбайд нийлүүлэгдэх аж. Өөрөөр хэлбэл, одоо ажиллаж байгаа секцийг 3 дугаар сараас эхлэн буулгаж, угсралт эхлэхээр төлөвлөж байгаа юм. Шинэ оны эхний 17 хоногийн байдлаар Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт биелжээ. Өнөөдрийн байдлаар, төлөвлөгөөнөөс 32 мянган тонн хүдэр илүү боловсруулаад байна. Он гарсаар өртөг зардал бууруулах, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж эхлээд буйг цехийн дарга М.Отгон онцлов.  

     Энэ онд Баяжуулах үйлдвэрийнхэн 33 сая 200 мянган тонн хүдэр боловсруулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөгөө оны сүүлийн улиралд Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамыг  ашиглалтад оруулснаар биелүүлэх боломжтой гэж тооцож байна. Өнгөрсөн онд тус цех 32.5 сая тонн хүдэр боловсруулсан юм. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %