Эрдэнэт үйлдвэр 2020 онд 517 ажилтандаа 6.2 тэрбум төгрөгийн орон сууцны дэмжлэг олгожээ

     Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлдэг олон бодлогын нэг нь ажиллагсдадаа чиглэсэн нийгмийн хамгааллын тусламж, дэмжлэгийн хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрт 1 ба түүнээс дээш жил ажиллаж буй ажилтан, ажилчинд орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж, 12 сая төгрөг олгож байна. Өнгөрсөн онд 517 ажилтан   хамрагдаж, Эрдэнэт үйлдвэр үүнд 6.2 тэрбум төгрөг зарцуулжээ.   

      Ингэхдээ оны эхэнд тухайн цехийн нийт ажилтны тооноос хамаарсан квот тогтоож, орон сууцны дэмжлэгийг 4 улиралд хуваан олгосоор ирсэн юм. Өмнө нь орон сууцны дэмжлэг 8 сая төгрөг байсныг үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар 12 сая төгрөг болгон нэмэгдүүлж, 2019 оноос уг шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Орон сууцны дэмжлэг олгох асуудлыг үйлдвэрийн захиргаа болон ҮЭ-ийн холбоо хамтран хэрэгжүүлдэг  Хамтын гэрээ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Тусламж дэмжлэг олгох” журмаар зохицуулж буйг Нийгмийн харилцааны хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Алтангэрэл онцлов. 

     Түүнчлэн ажилтан, ажилчдаа тогтвор суурьшилтай, сэтгэл хангалуун ажиллуулах, улмаар орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр орон сууцны гурван цогц төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Уурхайчин 1, 2, 3” цогцолбор хорооллын барилга байгууламж баригдаж, эхний ээлжийг энэ онд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөсөн.   Орчин үеийн  стандарт, шийдэлтэй  уг  хороолол ашиглалтад орсноор нийт 1372 айл орон сууцтай болох юм.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %