Станцын борлуулалтын орлого нэмэгджээ

     Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц үйлдвэрийн газрын барилга байгууламж, технологийн дулааны хэрэгцээг хангахын зэрэгцээ Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд томоохон байр суурь эзлэн, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд нэг худалдан авагчид түгээх цахилгаан эрчим хүчний төлөвлөгөөг 100,6 хувиар биелүүлж, борлуулалтын орлогоо нэмэгдүүлжээ. 

     Мөн уурын ерөнхий шугмын дулаалга, захиргааны 1, 2-р байрны агааржуулалтын нэгдсэн системийг шинэчлэх зэрэг томоохон ажлууд хийгдсэний зэрэгцээ станцын үндсэн тоноглол болох 5-р зууханд их засвар хийгдэв. Ингэснээр, өвлийн их ачааллыг давах, найдвартай ажиллагаа сайжирсан байна. Харин эрдэм шинжилгээ туршилт судалгааны ажлын хүрээнд “Дулааны цахилгаан станц”-ын эрчим хүчний хэрэглээнд аудит хийлгэх”, “Зуух ¹4-д бүрэн туршилт, тохируулга хийж горимын карт боловсруулах” зэрэг ажилд зөвлөх үйлчилгээ авч ажилласнаар эрчим хүч хэмнэх, зохистой хэрэглээнд шилжих, зуухны шаталт горим сайжрах, нүүрсний дутуу шаталт багасаж зуухны ашигт үйлийн коэффициент дээшлэх нөхцөл бүрдлээ. 

     Дулааны цахилгаан станцын хувьд  гаднын 11 байгууллагатай дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулан ажилладаг. Монгол Улсын Засгийн газраас айл өрх, зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг төрөөс хариуцахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Орхон аймгийн хэмжээнд Эрдэнэт мах маркет, Хаан хүнс Эрдэнэт,  Эрдмийт, Таятан фүүдс, Бүтээл зэрэг компаниуд нийт 2044 Гкал буюу 78.5 сая төгрөгийн дулааны төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр байна.  Дашрамд дурдахад, тус станц одоогийн байдлаар 36 МВт-ын цахилгаан ачаалалтайгаар дөрвөн зуух, таван  турбингенераторын горимоор ажиллаж,  40 хоногийн нүүрсний нөөцтэй байна.  

М.Одгэрэл
Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %