2020 онд ХАБ-ын чиглэлээр хэрэгжүүлсэн онцлох ажлууд

ХАБЭА-н үйл ажиллагааг цахимжуулж, сайжрууллаа 

     Бичиг цаасны урсгалыг багасгах, цахим санд төвлөрсөн ХАБЭА-н үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх, сайжруулах боломжийг тодорхойлох зорилгоор ХМТАЦ-тай хамтран ХАБЭА-н үйл ажиллагааг цахимжуулж байна. Энэ хүрээнд 2020 онд эрсдэлийн удирдлагын цахим программ боловсруулж, бүх цехийн ажлын байруудын эрсдэлийн үнэлгээг цахим санд төвлөрүүллээ. Мөн, аюултай тохиолдлын судалгаа, бүртгэлийн цахим программ боловсруулан ашиглаж байна. Түүнээс гадна, Эрүүл ахуйн хэмжилт шинжилгээний программ боловсруулж, хэмжилтийн үр дүнг цахим санд төвлөрүүллээ. Мөн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын үйл ажиллагааг цахимжуулж, сан үүсгэв. Гар утасны ХАБЭА-н мэдээлэгч аппликейшн боловсруулан ашигласнаар эргэх холбоо сайжирч байна. Тасралтгүй сайжруулалтын хүрээнд “1 минутын удирдагч”, “ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөлт”, “ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажлын үнэлгээ” өврийн гарын авлагууд боловсруулан түгээсэн нь анхан шатны удирдах ажилтнуудын ХАБЭА-н чиг үүргийн хэрэгжилтийг сайжруулахад тус дөхөм болж байна. Мөн ХАБЭА-н 4-н шатны хяналтуудыг онооны системд шилжүүлсэн нь дотоод хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүллээ. 2020 онд Эрүүл ахуйн үйл ажиллагаанд MNSISO/IEC 17025:2018 стандарт хэрэгжүүлж эхэлсэн. ХАБЭА-н манлайлал, оролцооны үйл ажиллагаа нь ХАБЭА-н удирдлагын тогтолцооны бүрэлдэхүүнд анх удаа орлоо. 

Аюултай эрчим хүчний эх үүсвэрийг тусгаарлалаа

     Сүүлийн найман жилийн статистик судалгааны үр дүнгээр Аюултай эрчим хүчний эх үүсвэрт тусгаарлалт хэрэглээгүйгээс гарсан осол нийт ослын 20 орчим хувийг эзэлж байсанд дүн шинжилгээ хийж аюултай эх үүсвэрийг цоожлох, пайзлах тогтолцоог Дулааны цахилгаан станцаас эхлэн цехүүд дээр хэрэгжүүллээ. Ингэснээр, цахилгааны болон дулаан-механикийн тоног төхөөрөмжид засвар, үйлчилгээ, туршилт хийх үед тусгаарлах олон төрлийн хэлбэр, хийц, зориулалт бүхий цоож, түгжээгээр бүрэн хангаж, үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийллээ. Цоож пайзлах журам хэрэгжүүлснээр хувь хүний алдаа дутагдал, буруу зан үйлээс шалтгаалан гарах осол гэмтлийн шалтгаан, хүчин зүйлийг арилгаж чадсан. 

Үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөлөл буурчээ

     Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн 3-р конвейерийн ажлын байранд тоос дарах мананцар үүсгэх системийг шинээр суурилуулснаар тоосжилт 30 хувиар буурсан. Чанарын хяналтын хэлтсийн Химийн төв лабораторийн агаар технологийн шинжилгээний өрөөний агаар сэлгэх вентиляторийн хүчин чадлыг сайжруулснаар ажлын байрны агаар дахь хорт хийн ууршилт 12,6 хувиар буурав. Мөн Ган бөөрөнцгийн цехийн ажлын байранд технологийн шинэчлэлт хийснээр агаар дахь хорт хийн ууршилт арилж, ажлын байрны шуугианы үйлчлэл 10-15дб-ээр буурсан. Засвар механикийн заводын Цутгуурын цехийн хэвний хэсэгт технологийн шинэчлэл хийгдэж гар ажиллагааг хөнгөвчлөн, эргономикийн эрсдэлийг буурууллаа. Ил уурхайн Тэсрэх бодисын үйлдвэрт ашигладаг химийн бодисын савлагааг сайжруулснаар гар ажиллагаа 80 хувиар буурчээ. 

Цацрагын хамгаалал, аюулгүй байдал сайжирч байна

     Цацрагийн аюулгүйн алба болон цацрагийн үүсгүүр хэрэглэгч долоон бүтцийн нэгжийн есөн алба, хэсэг, нэгж нь Цөмийн энергийн тухай хууль, Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, үйлдвэрийн газрын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын дотоод дүрэм, бусад хууль, эрх зүйн актуудаар тогтоосон шаардлагыг ханган амжилттай ажиллалаа. Тодруулбал, 2020 онд анх удаа, Цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүний хавсралт хөтөлбөрүүд, түүний хэрэгжилт, Цацрагийн үүсгүүрийн техникийн төлөв байдал тогтоох эрсдэлийн үнэлгээ, Цацрагийн үүсгүүрээс хүн амд үзүүлэх шарлагын үнэлгээ, Цацрагийн ослын эрсдэлийн үнэлгээ, Цацрагтай ажиллагчдын ажлын байрны тодорхойлолт, Орчны цацрагийн хяналт мониторинг хийлээ. 

Ажилтнуудын оролцоо давхардсан тоогоор 103 мянгад хүрлээ

     Ажилтнуудын ХАБЭА-н бүтээлч оролцоо нь Мэдээллийн хаалгач, Ажлын байрны сургагч, Өглөөний ХАБ, ХАБЭА-н жижиг аян, ХАБ+5С, Болзолт уралдаан, ХАБЭА-н амлалт, ХАБЭА-н бүтээлч бүлэг арга хэрэгслүүдээр идэвхжиж байна. Удирдах ажилтнууд ХАБЭА-н амлалт авч, цех дээрээ ХАБЭА-н бүтээлч бүлгүүд үүсгэн ажилласны дүнд Аюулыг мэдрүүлэх 42 төхөөрөмж, ХАБ-ын 35 видео заавар, Ил харааны зарчмаар ХАБ-н 97 зааврыг бүдүүвчлэн ажлын байруудад хүргэсэн нь ХАБ-н зааварчилгаа болон ажлын байрны сургалтуудыг чанаржуулж байна. 2020 онд аюул эрсдэлийг илрүүлэх, мэдээлэх, бууруулах арилгахад ажилтнуудын бүтээлч оролцоо, идэвх санаачилга 2016 онтой харьцуулахад 99 дахин нэмэгджээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %