ХАБЭА-н үйл ажиллагааг дүгнэж, ажилтнуудын санал бодлыг тусгасан шинэ зорилтоо тодорхойллоо

     Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсээс “Нэн түрүүнд ХАБ ба Ажилтны оролцоо-2020” цахим бага хурлыг зохион байгууллаа. Өнгөрсөн оны ажлаа дүгнэж, шинэ оны төлөвлөгөө, зорилтоо тодорхойлдог тус хурал энэ удаа цаг үеийн нөхцлөөс шалтгаалан анх удаа цахим хэлбэрээр болсон нь онцлогтой юм. Бага хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын чиглэл хариуцсан орлогч нар, газар, хэлтэс, цех, нэгжийн удирдлага,  ХАБЭА хариуцсан ажилтнууд, ажиллагсдын төлөөлөл, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэрэг, Гэрээт гал унтраах анги болон Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч зэрэг  нийт 500 ажилтан 100 орчим цэгээс холбогдож, оролцлоо. Цахим хурлын бэлтгэл болон үйл явцын бүхий л программ холболтыг Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цех хариуцсан байна.

     “Нэн түрүүнд ХАБ ба ажилтны оролцоо” бага хурлын нээлтэнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Орхон аймгийн Засаг даргын орлогч, Орхон аймгийн ХАБЭА-н зөвлөлийн дарга А.Түвшинжаргал нар мэндчилгээ дэвшүүлсний дараа Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н чиглэлийн онцлох таван ажлыг танилцуулав. 2020 онд “ковид-19” цар тахлын халдварын улмаас хорио цээрийн онцгой нөхцөл байдалд ажилласан ч ХАБЭА-н манлайлал, ажилтнуудын идэвх санаачилгыг дэмжиж, сайжруулахад чиглэж, тодорхой үр дүнд хүрснийг ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд тайландаа онцолсон. Тухайлбал, ажилтнуудын ХАБЭА-н бүтээлч оролцоог “Мэдээллийн хаалгач”, “Ажлын байрны сургагч”, “Өглөөний ХАБ”, ХАБЭА-н жижиг аян, “ХАБ+5С” Болзолт уралдаан, “ХАБЭА-н амлалт”, ХАБЭА-н бүтээлч бүлэг зэрэг олон арга хэлбэрээр идэвжүүлснээр ажилтнуудын ХАБЭА манлайлал 2016 онтой харьцуулахад 99 дахин нэмэгдэж,  оролцоо нь давхардсан тоогоор 103 мянгад хүрсэн байна. Мөн ХАБЭА-н үйл ажиллагааг цахимжуулж, гар утасны ХАБЭА-н мэдээлэгч аппликейшн боловсруулан ашигласнаар эргэх холбоо сайжирсан дүнтэй байна. Тасралтгүй сайжруулалтын хүрээнд “1 минутын удирдагч”, “ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөлт”, “ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажлын үнэлгээ” өврийн гарын авлагууд боловсруулан түгээсэн нь анхан шатны удирдах ажилтнуудын ХАБЭА-н чиг үүргийн хэрэгжилтийг сайжруулахад шинэлэг, үр дүнтэй алхам болсныг мэргэжилтнүүд үнэллээ. 

     Энэ удаагийн бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд ХАБЭА-н үйл ажиллагааны тайлан, мэдээллийг үйлдвэрийн ажилтнууддад нээлттэй хэлэлцүүлж, санал бодлыг нь урьдчилан хүлээж авсан нь ирэх оны зорилтод тэдний дуу хоолой, санаачилгыг тусган ажиллах боломж бүрдүүлсэн байна. Энэ санал асуулгад үйлдвэрийн нийт ажилтны 67 хувь нь оролцож, шинэ санал хүсэлтээ илгээжээ. Ингэснээр 2021 онд Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажилд ажилтнуудын идэвх оролцоо, манлайлал чухал байр эзлэх юм. “Нэн түрүүнд ХАБ ба Ажилтны оролцоо” бага хурлын төгсгөлд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, хөдөлмөрийн хамт олны аюулгүй орчинд ажиллах баталгааг бүх талаар хангах нь юу юунаас эрхэм болох, үүнийг нэн түрүүнд тавьж ажиллах ёстойг онцлон хэлэв. 
Тус бага хурлаас ажилтнуудын санал, хүсэлтийг ХАБЭА-н үйл ажиллагааны энэ оны төлөвлөгөөнд тусгаж батлан, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг  ХАБЭА-н хэлтэст үүрэг болгох, ХЭМАБ-ын ISO 45001 стандартын шаардлагын дагуу Эрсдэлийн менежментийн тогтолцоог сайжруулан эрсдэлд суурилсан үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлж баталгаажуулах, цаашид ХАБЭА-н урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр багаар хамтран ажиллахад анхаарах, ХАБЭА-н үйл ажиллагаанд I, II шатны хяналтын үйл ажиллагааг сайжруулах, ажилтны болон анхан шатны удирдах ажилтны манлайлал оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, ХАБЭА-н сургалтын цахим сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, ажлын байрны дадлага сургалтыг чанаржуулах, “Ажилтны эрүүл мэнд”, “Эрсдэлийн менежмент”, “ISO 45001:2018 стандарт” зэрэг сургалтын хөтөлбөрийг нэмэлтээр боловсруулах зэрэг зорилтыг 2021 онд хэрэгжүүлэхээр тодорхойллоо. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %