Бэлэн байдлыг хангах, гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авахаар мэргэжлийн баг ажиллаж байна

     Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 тоот тогтоолоор аймаг, орон нутгийн өндөржүүлсэн байдлын зэргийн хугацааг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан аймгийн онцгой комиссоос уг тогтоолыг хэрэгжүүлэх  шийдвэр, чиглэл гаргасан. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штаб, Шуурхай штабаас ковид-19 халдварын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Энэ талаар сүүлийн үеийн мэдээллийг Гамгаас хамгаалах штабын Тэргүүлэх мэргэжилтэн Р.Энхболдоос тодруулахад,  “Орхон аймагт халдварын тохиолдлоор бүртгэгдэж, Улаанбаатар хотод эмчлүүлээд, эдгэрсэн 25 хүнийг хүлээн авч, гэрт нь  тусгаарлах тандалт судалгааг хийлээ. Тэдгээр хүмүүсийн ойрын болон дам хавьтлын иргэдийн 14-21 хоногийн гэрийн ажиглалтын хугацаа дууссан тул давтан шинжилгээнд хамруулж, ажилд нь орууллаа. Улаанбаатар буюу бусад голомттой бүсээс ирсэн ажилтнууд болон тэдний ар гэрийн 500 орчим иргэнийг 14 хоногийн хугацаанд гэрийн хяналтад ажиглаж, шинжилгээ авсны дараа ажилд нь оруулах зэрэг зохион байгуулалтыг тус тусад нь хийсэн. Өнөөдрийн байдлаар, гэрийн ажиглалтын хугацаа нь дуусаагүй 10 гаруй хүн үлдсэн байгаа” гэсэн юм. 

     Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлууд заавар, чиглэлийн дагуу тогтмолжин, үргэлжилж байна. Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисыг төвлөрсөн дөрвөн цэгээр дамжуулан цех нэгж, ажилтнуудад хүргэж байгаа юм. Нийт ажилтнуудад амны хаалтыг өнгөрсөн хавраас хойш 11 удаагийн давтамжтайгаар тарааж, хангажээ. Бэлэн байдлыг хангах, гамшгийн эсрэг хариу арга хэмжээ зохион байгуулах зорилгоор Эрдэнэт сувиллын цогцолборын Түргэн тусламжийн тасагт мэргэжлийн баг  ажиллаж байна. Түүнчлэн ажилчдын автобус болон үйлдвэрийн шалган нэвтрүүлэх пост бүрт биеийн халуун хэмжих, гар ариутгах, санамж зөвлөгөө өгөх ажлууд тогтмолжиж, өдөр бүр 4500-5700 ажилтныг хамруулж байна. Шуурхай штабын байранд байнгын жижүүр 24 цагийн горимоор ажиллаж байгаа юм байна.  

М.Балжинням
Фото Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %