Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн Бага хурал энэ сарын 8-ны өдөр цахимаар хуралдана. Хурлын бэлтгэл ажлын хүрээнд 2020 оны ажлын талаарх дүгнэлт, 2021 оны зорилт төлөвлөгөөнд ажилчдын санал бодлыг хүлээж авах зорилгоор тус хэлтсээс цахим тайлангаа цех нэгжүүдэд хүргүүлсэн байна.
Одоогийн байдлаар ажилтнуудын 50 гаруй хувь нь энэхүү санал асуулгад оролцож, ХАБЭА-н ажилд үнэлэлт дүгнэлт өгчээ. Санал асуулгад идэвхтэй оролцож буй ажилтуудыг гарын бэлгээр урамшуулсан нь ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, ХАБЭА-н хэлтсийн ажлыг илүү сайжруулах шинэлэг ажил болов.
Энэ удаагийн ХАБЭА-н Бага хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрийн ажилтнууд зэрэг нийт 500 гаруй хүн 99 цэгээс цахимаар холбогдох юм байна. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн хурлын танхим, Авто тээврийн цехийн сургалтын танхим зэрэг багтаамжтай цэгүүдээс ажилтнууд хоорондын зай барин оролцох боломж бололцоог бүрдүүлжээ.
М.Балжинням
Б.Баттөгс















