Эрдэнэт үйлдвэрт данстай хүн бүрт урамшуулал хүртээлээ

     Цар тахлын амаргүй цаг үед уурхайчнаар овоглосон өрх бүрийг дэмжих үүднээс төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлж, өртөг зардлыг бууруулан, өндөр үр дүн гарган ажиллаж байгаа хамт олноо, Эрдэнэт үйлдвэрт данстай хүн бүрийг урамшуулан шагнаж байгаагаа уурхайчдын баярын энэ өдөр дуулгахад нэн таатай байна хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн баярын мэндчилгээндээ онцолсон юм.

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улирч буй оны ажлын амжилт бүтээлээ дүгнэж, бүх ажилтнуудаа 150.000-1 сая төгрөг хүртэл мөнгөн урамшууллаар шагнаж байна.  Үйлдвэрийн газрын ашигт ажиллагааг нэмэгдүүлэн, олсон амжилтаа дээшлүүлэн ажиллахад ажилтнуудын оруулсан бодит хувь нэмэр, ажлын үр дүн, хүчин чармайлтыг өндрөөр үнэлэн урамшуулал олгохыг Ерөнхий захирлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/726 тоот тушаалд дурьдсан байна. 

     Үр дүнгийн урамшууллыг үйлдвэрийн нийт ажилтнууд, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадууд, ҮОХХМШӨ-ийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнууд, жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй ажилтнууд, дадлагажигч ажилтнууд, гэрээт байгууллагын ажилтнууд,  урт хугацааны сургалтад явсан ажилтнууд болон үйлдвэрлэлийн хүрээний бүтцийн нэгж, “Сэлэнгэ” катерингт хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй ажиллагч зэрэг Эрдэнэт үйлдвэрээр овоглосон бүх хүнд хүртээлээ.  

      Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрөө нэг их наяд төгрөгөөр давуулан Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргаж, хамгийн их үндэсний баялаг бүтээж, түүхэн амжилт бүтээлээр үдэж байна. 

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %