Эргэлтийн ус хангамжийн хэсэгт EBARA фирмийн насос суурилуулав

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын техник, технологийн шинэчлэлийн хүрээнд Ус хангамжийн цехийн Эргэлтийн ус хангамжийн хэсэгт  Япон улсын EBARA  фирмийн  насос суурилуулж ашиглалтад хүлээн авлаа.  Энэхүү насосыг Эрдэнэт үйлдвэрийн эргэлтийн усан хангамжийн системийн технологийн горимд тохируулан  үйлдвэрлэжээ. Өндөр бүтээмжтэй, цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй EBARA  фирмийн  эхний насосыг  өнгөрсөн тавдугаар сард суурилуулсан юм. 

     “Манай хэсэг үндсэн таван насосоор Баяжуулах үйлдвэр рүү эргэлтийн ус шахаж технологийн хэрэгцээг хангадаг. 1978 онд суурилагдсан, цагт 3000 м3 ус шахдаг, 2500 кВт цахилгаан эрчим хүч зарцуулдаг, ОХУ-ын  ЦН300-197 маркийн насосуудыг цагт 4500 м3 ус шахах чадалтай, 1800 кВт цахилгаан эрчим хүч зарцуулдаг  орчин үеийн насосоор солилоо.  Өмнө суурилуулсан EBARA фирмийн насос нь тавдугаар сараас өнөөдрийг хүртэл 560 сая төгрөгийн цахилгаан эрчим хүч хэмнээд байна” гэж Эргэлтийн ус хангамжийн хэсгийн дарга Б.Амарсайхан ярилаа. 

     Насосын асаалт, туршилт тохируулгыг Японы мэргэжилтнүүд ирж, хамтран хийх байсан ч цар тахлын тархалтаас шалтгаалан мэргэжилтнүүд ирэх боломжгүй болсон юм. Тиймээс хэсгийн инженер техникийн ажилтнууд Японы мэргэжилтнүүдтэй онлайнаар холбогдон заавар зөвлөгөө авч, засварчид, цахилгаанчид  угсралт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэжээ. Ирэх 2021 он гэхэд Ус хангамжийн цехийн Эргэлийн ус хангамжийн хэсгийн үндсэн таван насосыг EBARA фирмийнхээр бүрэн солих аж. 
Шинэ насосууд суурилуулснаар технологийн процесст хэрэглэдэг эргэлтийн усан хангамж сайжирч, эргэлтийн усны станцын үндсэн тоног төхөөрөмжийн  найдвартай ажиллагаа хангагдаж, ашиглалтын болон цахилгаан эрчим хүчний зардал буурна.

Я.Энхтуяа
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %