Нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

     Эрдэнэт үйлдвэр энэ онд нийгмийн чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Ковид-19 цар тахлын тархалтаас улбаалан зарим бүтээн байгуулалтын ажил хойшлох, удаашрах тал байгаа ч аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу цаг үеийн байдалтай уялдуулан ажлаа үргэлжлүүлж буйг үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр онцоллоо. 

     Өнөөдрийн байдлаар "Ногоон хөгжлийн төв"-ийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бол соёл спортын "Эрдэнэт " цогцолборт энэ онд төлөвлөсөн нийт ажлын 80 орчим хувь нь хийгджээ. Уг цогцолборын гүйцэтгэгчээр тус үйлдвэрийн Барилга засварын цех ажиллаж байгаа юм. "Уурхайчин-1, 2, 3" орон сууцны хорооллууд баригдаж буй ч цар тахлын хатуу хөл хорионы улмаас зарим төлөвлөгөөт ажлууд удааширсан байна. Гэсэн хэдий ч "Уурхайчин-1" хорооллын эхний ээлжийн барилгыг энэ онд багтаан дуусгахаар зорьж байгаа гэдгийг чиглэл хариуцсан орлогч мэдээлэв. 

     Эрдэнэт үйлдвэр нь дэргэдээ соёл спорт, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг нийгмийн чиглэлийн 10 цехтэй. Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, өндөржүүлсэн бэлэн байдлын үед авах арга хэмжээний хүрээнд боловсрол, соёл спорт, амралтын баазын үндсэн үйл ажиллагаа бүрэн зогссон ч сургалт болон бусад ажлуудаа цахим орчинд зохион байгуулж байна. Эдгээр цехийн ихэнх ажилтнууд Ерөнхий захирлын тушаалаар тэтгэмжтэй чөлөөнд хамрагдсан бол 300 орчим ажилтан үйлдвэрийн шуурхай штабын бүрэлдэхүүнд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Ингэхдээ ажилчдын автобусанд биеийн халуун хэмжих, ариутгал, амны хаалтны зөв тогтмол хэрэглээнд хяналт тавих зэрэг ажилд нийгмийн цехийн ажилтнууд хамтран оролцож байгаа юм. Харин Эрдэнэт сувиллын цогцолбор, Аж ахуй үйлчилгээний цех, Оёдлын цехүүд ажилчдын тандалт шинжилгээ судалгаа, ариутгал цэвэрлэгээ зэрэг корона вирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгойлон анхаарч, өндөр ачаалалтай ажиллаж байна.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %