Шуурхай штаб, үйлдвэрийн ажилтнуудын Улаанбаатараас ирэх ар гэрийнхний тусгаарлалтад анхаарал тавьж ажиллана

     Ковид-19 халдварын улмаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжснээр  Улаанбаатар хотод хөл хорионд орсон Эрдэнэтийн иргэдийг татаж авах гэж буйтай холбогдуулан энэ ажлыг хийж гүйцэтгэхээр үйлдвэрийн Шуурхай штаб бэлтгэл хангаж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэдийн дотор Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын ар гэр, оюутан хүүхдүүд байгаа тул тэдний гэрийн тусгаарлалт, ажиглалтад анхаарал тавьж ажиллах юм. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот буюу халдварын голомтоос ирж буй иргэдээ гэрийн тусгаарлалтад заавал 14 хоног байлгахын зэрэгцээ гэр бүлийн гишүүдийг дээрх хугацаагаар давхар тусгаарлах чиглэл өгсөн байна. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс уг шийдвэрийг хэрэгжүүлэхдээ үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, ажилтнуудаа хэвийн ажиллуулах чиглэл барьж байна гэж Шуурхай штабын дарга Д.Мөнхболд онцлов. 

     Тиймээс үйлдвэрийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг өөр газарт байрлуулах, тухайлбал оюутан хүүхдийг өвөө эмээ болон бусад ах дүүгийн гэрт тусгаарлах боломжийг судалж байгаа юм. Тандалтын судалгааг үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газартай хамтран гаргаж байгаа аж. Ковид-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор Эрдэнэт үйлдвэр, үйлдвэрлэлийн бүсээ дөрвөн хэсэгт хуваан, өглөө орой ирж, буцах ажилтнуудаа шууд ажил, гэр гэсэн маршрутаар зөөж, хүргэж байна. Бүс хооронд шилжиж ажиллах шаардлага гарах үед хариуцсан цехийн удирдлагууд тусгай журмын дагуу зохицуулж байна. Мөн ариутгал халдваргүйтлийн бодис, ариутгагч, амны хаалтны нөөцийг бүтцийн нэгжүүдийн агуулахад татаж авч, ойртуулан, цехүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байгаа аж.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %