Ирэх онд хамтын ажиллагаа томоохон дорвитой ажилд чиглэнэ

     Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны сүүлийн 4 жилийн гэрээний биелэлтийг талууд дүгнэх гэж байна. Өнгөрсөн хугацааны хамтын ажиллагаа, энэ хүрээнд хийгдсэн ажлуудын талаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын жишиг үйлдвэрийн хувьд Эрдэнэт хотын хөгжил дэвшилтэй уялдаа холбоотой шийдвэр гарган, хэрэгжүүлж байна. Хоёр тал хамтын ажиллагааны гэрээний хүрээнд жил бүр хийх ажлуудаа төлөвлөн хэрэгжүүлдэг. Бидний хамтын ажиллагааны төлөвлөгөө тогтмол 95-аас дээш хувийн биелэлттэй байгаа. Жил бүрийн ажлын төлөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгадаг. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаар бид хотдоо “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэн байгуулж чадлаа. Бусад цаг үеийн болоод онцгой нөхцөл байдал үүссэн үед ч аймаг, Эрдэнэт үйлдвэртэй нягт хамтран ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын хөгжилд том хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтыг босгож байна. Тухайлбал, орон сууцны хорооллууд, олон жил саатаж буй 1А хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдэж, үргэлжлүүлэхээр боллоо. Энэ бүгдээс харахад, бидний хамтын ажиллагаа бэхжиж, сайн үр дүн гарч байна гэдгийг хэлье. Өмнө нь талууд хамтран ажиллах хэлэлцээр хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд албан ёсны гэрээ байгуулан, түүнийхээ дагуу төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Удахгүй хоёр талын хамтын ажиллагааны гэрээ дүгнэх ажлын хэсгийнхэн 4 жилийн гэрээний биелэлтийг дүгнэнэ. Үүний дараа бид ирэх жилүүдэд хийх ажлаа төлөвлөнө. Бид, Эрдэнэт үйлдвэрээ түшиглэн агаарын бохирдол, тодруулбал утааны асуудлыг шийдвэрлэх талаар ярилцаж байна. Ингэснээр хотын иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болно гэдэгт санал нэгдсэн байгаа. Түүнчлэн Орхон аймгийн 100 гаруй мянган иргэдийн нийтлэг эрх ашигтай холбоотой  асуудлуудад томоохон дорвитой шийдвэрийг хамтран гаргаж, гэрээний нийт төсөвт өртгийн 60-70 хувийг үүнд зарцуулах байдлаар ажиллана” хэмээн онцоллоо.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %