Нийгмийн чиглэлд бүтээн байгуулалт өрнөж байна

     Монголын уул уурхайн салбарт нийгмийн хариуцлагын жишиг тогтоогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтээн байгуулалт сүүлийн жилүүдэд нийгмийн чиглэлд түлхүү өрнөж байна. Эрдэнэт үйлдвэрийн анхдагч ажилчдын нэгэн бүтэн үе шинэчлэгдэж, залуу ажилчид нийт уурхайчдын 60 гаруй хувийг эзлэх болсон нь орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн шалтгаан юм. Өнөөдөр Эрдэнэт хотод үйлдвэрийн ажилчдын орон сууцны “Уурхайчин-1, 2, 3” цогцолбор хороолол сүндэрлэж байна. Эко стандарт бүхий эдгээр гурван хороолол ашиглалтад орсноор 1372 айл орон байртай болох юм. Энэ жилийн хувьд ”Уурхайчин-1” хорооллын 272 айлын эхний орон сууц ашиглалтад орно. Харин үлдсэн орон сууц нь 2021, 2022 онд эздэдээ очих юм. Нийгмийн чиглэлийн дараагийн том бүтээн байгуулалт нь 2400 хүний суудалтай Соёл, спортын цогцолбор бөгөөд одоогоор дөрвөн давхрын цутгалт хийгджээ. Уг цогцолборыг ирэх онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн Монгол Улсад ногоон хөгжлийг эрчимжүүлэх Засгийн газрын бодлоготой уялдуулан “Ногоон хөгжлийн төв” барьж байна. Сургалтын заал, танхим, амралтын байр бүхий энэ бүтээн байгуулалт ирэх онд ашиглалтад орно. Түүнээс гадна Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих Засгийн газрын 224 дүгээр тогтоолын дагуу Орхон аймгийн иргэд, уурхайчдыг хүнсний ногоо, мах, сүүгээр хангах төсөл хэрэгжиж байна. Махны 600 тонны, ногооны 2000 тонны зоорь барьж байгуулах ажил эхлэл шатанд явна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн музей, 280 хүүхдийн багтаамжтай орос цэцэрлэгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтыг төлөвлөн ажиллаж байна.  

М.Одгэрэл
Фото.Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %