Уурхайчдын залгамж халааг багш, шавийн гэрээгээр баталгаажуулж байна

     Туршлагатай болон залуу ажилтны багш, шавийн барилдлагааг бэхжүүлж, ажлын туршлага, мэдлэг чадвараа залуу үеийнхэнд өвлүүлэн үлдээх, уурхайчдын халааг бэлдэх зорилготой “Шинэ ажилтны дасан зохицох” болон “Залгамж” хөтөлбөрүүд Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж байна. Тодруулж хэлбэл, их бүтээн байгуулалтын  жилүүдээс эхтэй шинэ залуу ажилтнаа тодорхой цаг хугацаанд сургаж, халамжлан дадлагажуулж ирсэн уламжлал, улам шинэчлэгдэн боловсронгуй боллоо. Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас тус хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш болон шинэ ажилтнуудын хооронд багш шавийн гэрээ байгуулж, хамтран ажиллах дэвтэр нээж гардуулах үйл ажиллагааг цех нэгжүүд дээр зохион байгуулав. Эхний ээлжинд Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Засвар угсралтын цех, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Чанарын хяналтын хэлтэс, Судалгаа шинжилгээний хүрээлэн зэрэг таван цехийн 30 гаруй шинэ ажилтан, дадлагажуулагч багш нарт хамтран ажиллах дэвтрийг гардууллаа. 

     Энэ үеэр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Энхболд хөтөлбөрийн талаар тодруулахдаа, “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөрийн 100 шинэ ажилтан, “Залгамж” хөтөлбөр буюу мэдлэг, уламжлалаа өвлүүлэн үлдээх туршлагатай ажилтнуудын хооронд багш шавийн гэрээ байгуулж буй нь эдгээр хөтөлбөрийн хэрэгжүүлэх үйл явц юм. Багш шавийн хамтран ажиллах гэрээ нь гурван сарын турш үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд шинэ ажилтан ажлын байранд хэрхэн дасан зохицож, ямар ур чадвар, хандлага сурч, эзэмшихээ төлөвлөж ажиллана. Харин “Залгамж” хөтөлбөрийн туршлагатай ажилтнууд өөрсдийн туршлага, мэдлэг, арга дадлаа өвлүүлэн, шавь нараа дадлагажуулна. Дадлагажуулагч багш нарын хөдөлмөрийг үнэлэх журмын дагуу нэмэлт урамшуулал олгох бодлого хэрэгжинэ” гэж онцлов. Мөн багш шавийн хамтран ажиллах гэрээ байгуулан, дэвтрээ гардсан Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин О.Цэрэнбат “Би энэ мэргэжлээрээ улсад 24 жил, Эрдэнэт үйлдвэртээ 15 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 10 гаруй шавьдаа өөрийн мэргэжлээ сургаж, өвлүүллээ. Багш, шавь нарын нягт холбоо нь шинэ ажилтнуудад хамгийн өгөөжтэй гэж боддог. Ажлын хувцас, хамгаалах хэрэгслээ зөв өмсөхөөс эхлээд аюулгүй ажиллагааны “А” үсгийг багшийн хувьд зааж сургахыг хичээдэг” гэсэн бол түүний шавь Ц.Цэнд-Аюуш “Миний хувьд цахилгаан ба хийн гагнуурчны мэргэжил эзэмшээд 2020 оны 1-р сард Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон. Багшийнхаа удирдлага дор уурхайчны эгнээнд нэгдэж ажиллаж байгаадаа их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %