Эрдэнэт үйлдвэр уурхайчдадаа орон сууцны 12 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг

     Эрдэнэт үйлдвэр ажилчдадаа орон сууцтай болоход нь зориулж 12 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.  Уурхайчдад 2011 оноос орон сууцны дэмжлэг  8 сая төгрөг олгож  эхэлсэн бөгөөд 2019 оноос 12 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ. Уг дэмжлэгийг Эрдэнэт үйлдвэрт гурваас дээш жил ажилласан хүнд олгодог байсныг  энэ оны 7-р сараас  нэгээс  дээш жил  ажилласан бол, түүнчлэн эхнэр нөхөр хоёулаа Эрдэнэт үйлдвэрт  ажилладаг бол тус бүртээ  хүртэх боломжтой болжээ.  Өнөөг хүртэл 3000 гаруй ажилчинд 27,4 тэрбум төгрөгийн орон сууцны санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Энэхүү дэмжлэгийг хүртсэн залуусын төлөөлөл ийнхүү ярьж байна.

Засвар механикийн заводын Механик цехийн токарьчин Ж.Бат-Эрдэнэ: Би Технологич инженер мэргэжилтэй.  2014 онд ээжийгээ  гавьяаны амралтдаа гарах үеэс би ажил үйлсийг нь үргэлжлүүлж явна. Эрдэнэт үйлдвэр залуу ажилтнуудаа сурч хөгжих, тав тухтай ажиллаж амьдрах бүхий л нөхцөлөөр хангадаг. Манайх хоёр хүүхэдтэй. Эхнэр маань бас үйлдвэрт ажилладаг. Биднийг  орон сууц авахад  үйлдвэрээс маань  12 сая төгрөг олгосон. Энэ бол манай гэр бүлд том хөрөнгө оруулалт болсон.  Би ажлынхаа хажуугаар мэргэжлээрээ магистрт суралцаж байгаа. Цаашдаа чадварлаг инженер болох зорилготой ажиллаж байна гэв.

Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн тээрмийн машинч Д.Бямбанаран: Би аавынхаа ажил мэргэжлийг залгамжлан зургаа дахь жилдээ ажиллаж байна. Манай үйлдвэр  багш шавийн гэрээтэй ажилладаг. Багшаасаа, ахмад ажилчдаасаа их зүйлийг сурч байна. Бид өнгөрсөн жил 2 өрөө байр худалдан авсан. Байрныхаа урьдчилгаа төлбөрийг үйлдвэрээс олгосон 12 сая төгрөгөөр бүрдүүлсэн. Үйлдвэрээс үзүүлж буй тусламж дэмжлэг  амьдралд минь үргэлж гэрэл гэгээ нэмдэг. Бидний цалин л гэхэд  бусад үйлдвэр аж ахуйн газруудтай харьцуулбал  өндөр. Чөлөөт цагаа үр бүтээлтэй  өнгөрүүлэх, хөгжих боловсрох, сайн ажиллаж, сайхан амьдрах   бүхий л боломжоор хангадаг энэ сайхан  үйлдвэртээ хувь заяагаа холбосондоо баяртай явдаг гэв.

     Нийгмийн хариуцлагыг  хэрэгжүүлэгч Эрдэнэт үйлдвэр ажилчдадаа 24 төрлийн хөнгөлөлт, тусламж,  дэмжлэг үзүүлдэг. Уурхайчдад олгодог цалин урамшуулал, нийгмийн дэмжлэг тусламжаараа  улсдаа тэргүүлдэг энэ үйлдвэрийн нэг ажилтны дундаж цалин 3,2 сая орчим төгрөг болжээ.

Я.Энхтуяа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %