Ажилтан бүр 300-900 мянган төгрөгийн үзлэг, оношилгоонд хамрагдаж байна

     Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын 2020 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг долдугаар сарын нэгнээс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 4711 ажилчин, 131 ахмад, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадварын хувь тогтоолгосон 29 иргэн хамрагдсан байна. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байгаа ажилтнууд болон бусад иргэн 16 багцаас сонголтоо хийн, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр оношлуулж байгаа юм. Жил бүр зохион байгуулагддаг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо нь багцаасаа шалтгаалан 300-900 мянган төгрөг байдаг. Ажилтнуудынхаа эрүүл мэндийн төлөө Эрдэнэт үйлдвэрээс зардлыг нь төлдөг.

     Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг энэ оныг дуустал хийгдэнэ. Багцаа сонгохдоо өмнө жилүүдийн эрүүл мэндийн үзлэгийн мэдээлэл, мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу сонгох нь үр дүнтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Үзлэг оношилгоонд хамрагдсаны дараа буюу 13 цагаас хойш “Медипас” эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт оношны дагуу үнэ төлбөргүй үзүүлж, зөвлөгөө авч болох юм. 

     Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлага, ажилчдынхаа нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд жил бүр “Медипас” эмнэлэг, “Эрдэнэт” сувиллын цогцолбортой хамтран ажилчдаа нарийн мэргэжлийн эмч  нарын үзлэг, оношилгоонд хамруулж байна.  Энэ жилийн тухайд үйлдвэрийн ажилчин, ахмад, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадварын хувь тогтоолгосон иргэн гээд нийт 8000 орчим хүн үзлэг, оношилгоонд 16 багцаас сонгон хамрагдах юм. 

У.Цэрэнбат

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %