Судалгаа шинжилгээний хүрээлэн зардлаа бууруулж, 161 сая төгрөгийн хэмнэлттэй ажиллажээ

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Судалгаа шинжилгээний хүрээлэн нь эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, хэрэгцээ, үр ашгийн судалгаа, “Эрдэнэтийн-Овоо” ордын нөөцийн иж бүрэн ашиглалтыг сайжруулах, олборлох, баяжуулах, гүйцээн боловсруулах боломжийг тодорхойлох судалгаа шинжилгээний ажил, гадаад болон дотоодын төсөлт ажлыг гүйцэтгэх үндсэн зорилготой. Тус хүрээлэнгийн хамт олон 2020 онд туршилт судалгааны ажлын төлөвлөгөө, Ил уурхайгаас ачих хүдрийн технологийн мэдээлэл боловсруулах, MNS ISO 17025:2018 шинэчилсэн стандартын дагуу магадлан итгэмжлэлд орох, Хүдэр бэлтгэлийн схемийг оновчлох программ хангамжийг нутагшуулах зэрэг 9 чиглэлээр 28 ажил төлөвлөснөөс дөрөв нь бүрэн дуусаж, 24 нь гүйцэтгэлийн шатанд үргэлжилж байна.

     Мөн нэмэлтээр үйлдвэрлэлийн шаардлага, батлагдсан хөтөлбөрийн дагуу 28 туршилт судалгааны ажил гүйцэтгэж, лабораторийн 429, хагас үйлдвэрлэлийн 2 туршилт явуулав.

   Оны эхний 9 сарын байдлаар туршилт, судалгааны ажлын гүйцэтгэл 2 тэрбум 204 сая төгрөгийн үзүүлэлттэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15%-иар өссөн байна. Тус хүрээлэн оны эхний 9 сарын байдлаар төлөвлөгөөт зардлын төсвийг 161 сая төгрөгөөр буюу 5%-иар хэмнэн  ажиллажээ.  

     Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тус хүрээлэнгийн нийт зардал 31%-иар өссөн байна. Хэдийгээр үндсэн ба туслах материалын зардал 85%-иар, бусад мөнгөн зардал 81%,-иар үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын зардал 49%-иар  тус тус өссөн ч “Ковид-19” хямралын эсрэг өртөг зардал бууруулах бодлого хэрэгжүүлсний үр дүнд дээрх хэмнэлтийг гаргасан байна.    

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %