Үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг ханган, нэмэлт даалгавраа биелүүлэн ажиллана

     Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний эхэнд ХАБЭА-н 7-р баг буюу "ISO-45001" багийн зохион байгуулсан "Эрүүл ажлын байр" аянд шалгарсан цехүүдийг шагнаж урамшууллаа. Гурван сарын турш үргэлжилсэн "Эрүүл ажлын байр" аянд Цахилгааны цех, Засвар угсралтын цех, Баяжуулах үйлдвэрийн хамт олон манлайлжээ. Сарын аянд манлайлсан цехүүдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасаныг үйлдвэрийн удирдлагууд гардуулан өглөө. 

     Шуурхай зөвлөгөөн уламжлал ёсоор ХАБЭА-н хэлтсийн тайлан мэдээллийг сонслоо. Үйлдвэрийн хэмжээнд өнгөрөгч долоо хоногт ХАБЭА-н асуудлаар зөрчил дутагдалгүй хэвийн ажилласан байна. 

     Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар Үйлдвэрлэлийн хэлтсээс танилцуулж, намар өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгааг мэдээллээ. Түүнчлэн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелсэн үзүүлэлттэй байгааг хэлж шинэ долоо хоногийн ажлын болон засвар үйлчилгээний төлөвлөгөөг танилцууллаа. 

     Ил уурхай, Авто тээврийн байгууллага, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех болон бусад цех нэгжүүдийн удирдлагууд мэдээлэл өгч өнгөрөгч долоо хоногийн ажлын тайлан мэдээллийг өглөө. 

     Үйлдвэрлэлийн цехүүд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавраа биелүүлэн, цехүүдэд хийгдэж байгаа өргөтгөл шинэчлэлийн ажилд анхаарлаа хандуулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрт 32 жил тасралтгүй ажилласан ММС-1 тээрмийг энэ сарын 18-ны өдрөөс зогсоож, шинэчлэлийн ажлыг эхлүүлээд байна. 

     Засвар механикийн завод, Ган бөөрөнцгийн цех, Тээвэр ложистикийн төв, Цахилгааны цехүүд намар өвлийн бэлтгэл ажлаа зуун хувь хийж гүйцэтгэжээ. Бусад бүтцийн нэгжүүд төлөвлөгөөт даалгавраа биелүүлэн, өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

     Үйлдвэрийн хэмжээнд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудад шаардлагатай сэлбэг хэрэгслүүдийг хугацаанд нь нийлүүлэх шаардлагатай байгааг Эрчим хүчний хэлтсээс анхаарууллаа. 

     Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ хийгдэхтэй холбогдуулан бүтцийн нэгжүүд судалгаагаа яаралтай гаргаж өгөх шаардлагатай байгааг Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтсээс хэлж, үндсэн хөрөнгийн бараа материалын тооллого эхэлснийг мэдээллээ. 

     Үйлдвэр технологийн парк, Зэсийн баяжмал боловсруулах хайлуулах үйлдвэр зэрэг томоохон төслүүдэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн дээрх төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг хүлээж авах, зөвшөөрөл авах, байгаль орчны аудит хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна гэж Хөгжлийн хэлтсээс мэдээллээ.Үйлдвэрийнхээ ажилчдын нийгмийн асуудлын чиглэлээр хийгдэж байгаа ажлууд амжилттай хийгдэж байна. "Уурхайчин-1" хорооллыг уурхайчдын баярын өмнө хүлээж авахаар ажиллаж байгаа талаар ерөнхий захирлын чиглэл хариуцсан орлогч хэллээ.

     Үйлдвэрийн хэмжээнд он дуустал зэсийн баяжмал нэмэлтээр ачих даалгаврын дагуу ажиллаж байна. Иймээс үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтээ биелүүлэн, нэмэлтээр өгсөн даалгаврыг биелүүлэхийн тулд бүтцийн нэгжүүд бүгд анхааран ажиллахыг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх хэлснээр өнөөдрийн шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.

А.Бямбамаа
Фото: Ш.Лхамсүрэн

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %