Эрдэнэт үйлдвэрийн лого, "Эрдэнэт үйлдвэр" нэршлийг Монгол, Орос, Англи хэл дээр үндсэн барааны тэмдэгтээр бүртгүүллээ

     Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх, Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг нар өнөөдөр Оюуны өмчийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үзэг зурж баталгаажууллаа. Энэ үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон бусад удирдлагууд оролцлоо. 

     Эрдэнэтийн овооны зэс-молибдены ордын нөөцөд түшиглэн байгуулагдсан, бүтээгдэхүүн нь “Эрдэнэтийн зэсийн баяжмал” хэмээн газар зүйн нэртэйгээ хосолсон байдаг. Мөн “Эрдэнэт үйлдвэр” хэмээх нэрийг1978 оноос хойш ашиглаж, Монгол улс болон олон улсад танигджээ. Одоогийн ашиглаж байгаа тэмдэгийг анх 1993 оны №391 дугаар тушаалын албан бланканд хэрэглэснээс хойш 27 дахь жилдээ ямар нэгэн дүрс болон томьёоллын өөрчлөлтгүйгээр ашиглаж байна. Иймд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа нэр, тэмдэгийг Монгол Улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу барааны тэмдэгээр бүртгүүлж, эрхийн хамгаалалт хийлгэх ажлыг эхлүүлжээ. Эхний ээлжинд Эрдэнэт үйлдвэрийн лого, Эрдэнэт үйлдвэр нэршлийг Монгол, Орос, Англи хэл дээр үндсэн барааны тэмдэгтээр бүртгүүлж, гэрчилгээг Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиралд гардуулан өглөө. 

     Хоёр тал санамж бичгийг баталгаажуулснаар хамтран оюуны өмчийн соёлыг бүрдүүлэх, оюуны өмчийн тухай мэдлэгийг дэлгэрүүлэн сургалт зохион байгуулж, судлаачдын бүтээл туурвих, шинийг санаачлах, оюуны өмчийн бүтээлийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих юм. Түүнчлэн оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулах зөрчлийг бууруулан, зөвлөгөө мэдээлэл солилцон хамтран ажиллах юм. Ингэснээр шинжлэх ухаан, технологи, инноваци, оюуны өмчийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн бодлогын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх юм.

     Оюуны өмчийн тухай хууль 2020 оны 12-р сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхэлэх юм. Энэхүү шинэ хууль хэрэгжихээс өмнө харилцан ойлголцлын санамж бичигт гарын үзэг зурж баталгаажуулж байгаа нь онцлог боллоо гэж Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх мэдээллээ. 

 А.Бямбамаа
Фото: Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %