Уурхайчид өмнөх оны хүрсэн түвшинд хүрч ажиллана

     Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр өргөтгөсөн хэлбэрээр явагдлаа. Зөвлөгөөний эхэнд уламжлал ёсоороо ХАБЭА-н хэлтсээс мэдээлэл өглөө. Тайлант хугацаанд үйлдвэрийн газрын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлаар ямар нэгэн зөрчил дутагдалгүй хэвийн ажилласан байна. Томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байгаа гаднын байгууллагуудад зорилтот хяналт шалгалт явуулахаас гадна төлөвлөгөөт хяналт шалгалт, ажилчдын сургалтууд явагджээ. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан ажилчдыг зориулалтын, ажлын тусгай гутал хувцсаа иж бүрэн өмсөж, халтиргаа гулгаа, аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах хэрэгтэй гэдгийг ч тус хэлтсээс анхаарууллаа. 

     Энэ сарын 10-ны өдөр нийтээр мод тарих өдөр тул бүтцийн нэгжүүд бүгд оролцож мод тарина гэж Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсээс мэдээллээ. Ногоон хөгжлийн төв барьж байгуулах ажил үргэлжилж байна. Энэ төвийг Монгол улсын хэмжээнд загвар болохуйц зохион байгуулах шаардлагатай гэдгийг Ерөнхий захирал хэлж холбогдох удирдлагуудад үүрэг болголоо. 

     Сарын эхнээс уулын цул гаргалт, хөрс хуулалт, хүдэр олборлолт , хүдэр дэх зэсийн агуулга, зэрэг үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелсэн үзүүлэлттэй байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс танилцуулж, шинэ долоо хоногийн ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Үйлдвэрийн хэмжээнд намар өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 292 ажил төлөвлөснөөс гүйцэтгэл нь 65 хувьтай байна. 100 хувь биелсэн 189 ажил байгаа бол бусад ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. 10-р сарын 6-наас эхлэн бүтцийн нэгжүүдэд өвлийн бэлтгэл ажилтай газар дээр нь үзэж танилцах ажлыг зохион байгуулахаар болжээ. 

     Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүд болох Авто тээврийн байгууллага, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех болон бусад цех нэгжүүдийн удирдлагууд мэдээлэл өгч өнгөрөгч долоо хоногийн ажлын тайлан мэдээллийг өглөө. 
Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, өргөтгөл шинэчлэлийн ажил болох Эмульсын тэсрэх бодисын үйлдвэр, Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, ус хангамжийн гуравдугаар шугамын шинэчлэлийн ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн, өвлийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа тухай дээрх цехийн удирдлагууд мэдээлэл өглөө.
Оны эхний есөн сарын эдийн засаг санхүүгийн үзүүлэлтүүдийг хэлэлцэх тайлангийн хурал болно. Үүнтэй холбогдуулан бүтцийн нэгжүүд энэ сарын есөн гэхэд тайлангаа өгөх шаардлагатай гэдгийг Эдийн засгийн хэлтсээс санууллаа.

      Үйлдвэрийн хэмжээнд зохион байгуулж байгаа "Хүний нөөцийн төлөвлөлт" сургалтад 17 бүтцийн нэгжийн 700 гаруй ажилчид хамрагджээ. Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэтэй баялаг болох ажилчдынхаа хөгжлийн төлөө хүний нөөцийн таван цогц хөтөлбөр эхлүүлэн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Хөтөлбөрүүд жилийн турш үргэлжлэх тул үр дүнтэй байлгахын тулд бүтцийн нэгжүүд бүгд анхааран хамтарч ажиллахыг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О Отгонбаяр хэллээ. 
Үйлдвэрийн хэмжээнд бүртгэлийн бодлогын зөрчилгүй байх шаардлагатай учир санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бараа материалын үнэ цэнийн тест боловсруулах ажил хийгдэж байна. Иймээс бүтцийн нэгжүүд судалгаанд идэвхтэй оролцохыг Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа хэлж, энэ сарын 19-өөс 22-ыг дуустал тайлангийн хурал цахимаар зохион байгуулагдах болсон тухай мэдээллийг удирдлагуудад өглөө.

     Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ байгалийн баялгийг бид үндэсний баялаг болгохын төлөө ажиллаж байна. Хүрсэн түвшиндээ хүрч ажиллахын төлөө илүү үр бүтээлтэй ажиллах хэрэгтэйг үйлдвэрийн удирдлагуудаар дамжуулан нийт ажилчдадаа хүргэж байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %