“100 ажилтны залгамж хөтөлбөр”-ийн нээлт боллоо

     -Энэ сарын 2-нд Эрдэнэт үйлдвэрийн захиргааны хоёрдугаар байрны Оюу танхимд  “100 ажилтны залгамж” хөтөлбөрийн нээлт боллоо. Аливаа байгууллага, аж ахуйн нэгжид улс орны үнэт баялаг болсон хүний хөгжлийн асуудал юун түрүүнд тавигддаг. Иймд Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, Хүний хөгжлийн цогц хөтөлбөрийг энэ жил хэрэгжүүлж байна. “100 ажилтны залгамж хөтөлбөр”-ийн хүрээнд туршлагатай ажилтнууд өөрийн эзэмшсэн туршлагаас залуу ажилтнуудад өвлүүлэх үйл ажиллагааг багш шавийн гэрээгээр баталгаажууллаа. Эрдэнэт үйлдвэрийн  тухайд туршлагатай ажилтнууд нь багшилж, шинэ залуу үе нь суралцаж ирсэн уламжлалтай. Энэхүү залгамж чанарыг цехийн хэмжээнд тасралтгүй зохион байгуулж, үр дүнд хүрсэн ажлынхаа туршлагаас Засвар угсралтын цехийн ерөнхий инженер Т.Атарбаяр ярьсан. Уг хөтөлбөрийн гол зорилго нь үйлдвэрийн газрын хүний нөөцийн  бодлогын хүрээнд одоогийн болон ирээдүйн ажиллах хүчний хэрэгцээг хангах, залгамж халаа, залуу үеийн холбоог бэхжүүлэх явдал юм. Энэхүү  “100 ажилтны Залгамж хөтөлбөр” –ийн талаар  ЗХНБГ-ын дарга О.Отгонбаяр: “Эрдэнэт үйлдвэр нэгэн шинэ үеийг угтаж байна. Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн 70 хувийг залуучууд эзэлж байгаа. Нийт ажилтнуудын 30 хувийг 45-аас дээш насны залуучууд эзэлж байх жишээтэй. Тэгэхээр мэргэжлийн өндөр зэрэгтэй, ажлын ур чадвартай, дадлага туршлагатай ажилтнуудынхаа арга барилыг залуу үедээ өвлүүлэх  зорилгоор “Залгамж хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Үйлдвэрийн бүх бүтцийн нэгжийн хүмүүс хамрагдана. Туршлагатай болон залуу ажилтнуудын дунд багш, шавийн гэрээ байгуулж баталгаажууллаа. Цаашид цех, нэгжүүдийн ажилтнуудын дунд багш, шавийн гэрээ байгуулах ажил үргэлжилнэ. Мөн хөтөлбөрт хамрагдаж буй ажилтнууддаа эрүүл аж төрөх ёс, аж ахуй эрхлэх санхүүгийн  боломжийн талаар мэдлэг олгох сургалтад хамруулахын зэрэгцээ тэдний ажлын арвин дадлага туршлагыг залууст түгээн дэлгэрүүлэх зорилгоор тасралтгүй явагдах хөтөлбөр юм” гэв. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, хөтөлбөрт оролцож буй ажилтнуудад хандаж хэлсэн үгэндээ “Эрдэс хүдрийн баялаг бол олон сая тонноор олборлож, мөнгөн дүнгээр хэмжигддэг боловч нөхөгддөггүй, шавхагддаг баялаг. Харин хүн баялаг бол хэмжиж баршгүй үнэт баялаг бөгөөд нөхөн сэргээгддэг, ундардаг баялаг” хэмээгээд, “Хүн баялаг үгүй бол хүдэр эргэлтэд орохгүй, баяжмал баялаг болохгүй” гэсэн юм. Улмаар эвсэг, найрсаг, бүтээлч хамт олон, тэр дундаа туршлагатай, сэтгэлтэй та бүхний адил олон хүн энэ үйлдвэрт байгаа учраас бид хүндрэлийг даван туулж, олон амжилтад хүрч байгаа тухай бахархан ярьж, баяр хүргэсэн юм.

Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %