Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн цехүүд өвөл цагийн үйл ажиллагаагаа нээлээ

     Нийгмийн хариуцлагын шилдэг загвар хэрэгжүүлэгч Эрдэнэт үйлдвэр  ажиллагчдынхаа нийгмийн хамгааллын бодлогод жил бүр нийт зардлынхаа 7 орчим хувийг зориулдаг. Энэхүү бодлого, хөтөлбөрөө нийгмийн чиглэлийн 10 цех нэгжээр дамжуулан хэрэгжүүлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяанд Соёл, урлагийн цогцолбор, Спорт цогцолбор, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, орос 19 дүгээр сургууль, орос 12 дугаар цэцэрлэг, Орос эмнэлэг, Оёдлын цех, Аж ахуй, үйлчилгээний цех, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор зэрэг 10 гаруй цех ажиллаж, уурхайчдын болон Эрдэнэтчүүдийн сурч хөгжих боломж, эрүүл байх баталгаа, амьдрах таатай нөхцөл, нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээг хүргэдэг. Энэ жил эдгээр нийгмийн цехүүд дэлхий нийт “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал, хорио цээрийн дэглэмээс шалтгаалан хязгаарлагдмал нөхцөл байдалд ажиллаж байгаа хэдий ч өөр өөрсдийн үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлж, тасралтгүй зохион байгуулсаар иржээ. Өнөөдөр энэхүү цаг үед хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, Эрдэнэт хотын төв талбайд өвөл цагийн үйл ажиллагааны нээлтээ хийв. Нээлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр болон нийгмийн цехүүдийн удирдлага, ажилтнуудын төлөөлөл оролцов. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, өвөл цагийн үйл ажиллагааг нээж хэлэхдээ “Бид нийгмийн цехүүдийнхээ үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийг хичээж байна. Хэдийгээр улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм үргэлжилж буй ч уурхайчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч, ийм шийдвэр гаргалаа. Гэхдээ бид хариуцлага, ариутгал халдваргүйтгэлийн өндөр түвшинд сахин ажиллана” гэж онцлохын зэрэгцээ уурхайчдын бүтээж буй баялаг бүрд нийгмийн цехийнхний оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй ихийг үнэлж тодотгосон. Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан Д.Дэлгэрбаяр энэ үеэр үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар биелж, уурхайчид  амжилттай ажиллаж хөдөлмөрлөхөд нийгмийн цехүүд цаг ямагт ард нь сэтгэл гарган ажиллаж байдаг. Өөрөөр хэлбэл, уурхайчдын арын албыг нийгмийн цехийн ажилтнууд авч явдаг. Энэ үйлсээ амжилттай үргэлжлүүлж, уурхайчид төдийгүй Эрдэнэтчүүддээ урлаг соёл, боловсрол эрүүл мэнд болон нийгмийн бүхий л үйлчилгээг чанартай хүргэхийг зорьж байна. Өвөл цагийн үйл ажиллагааны хүрээнд энэхүү зорилт төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо. Өвөл цагийн нээлтийн үйл ажиллагаанд нийгмийн цехүүд өөр өөрсдийн үйл ажиллагааны онцлог, “Ковид-19” хорио цээрийн үед хэрхэн ажилласнаа сурталчилж, цаашдын зорилт төлөвлөгөөгөө танилцуулав. Мөн энэ үеэр Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %