Насанд хүрэгчдийн Бадминтоны Улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт эхэллээ

     Насанд хүрэгчдийн Бадминтоны улсын аварга шалгаруулах 17 дах удаагийн тэмцээн өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд паласт эхэллээ. Уг тэмцээнийг Монголын Бадминтоны холбооноос Орхон аймгийн “Сокол” ХХК-ийн нэрэмжит болгон, насанд хүрэгчид, сонирхогчдын гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын Бадминтоны холбооны дэд тэргүүн Н.Алтаншагай, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Биеийн тамир, спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын орлогч дарга, МУГТ Д.Нармандах нарын албаны хүмүүс оролцож, баг тамирчдад амжилт хүсэв. Насанд хүрэгчдийн Бадминтоны Улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар, Дархан хот, Хэнтий, Дорнод, Өмнөговь зэрэг аймгаас 10 багийн 60 гаруй тамирчин оролцож байна. Харин сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт энэ сарын 25-нд болох бөгөөд 15 багийн 80 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Монголын Бадминтоны холбооны үүсэл Эрдэнэт хотоос эхтэй. Тодруулбал, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга асан Н.Зулбаатар агсан 1994 онд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсад Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд бадминтоны дасгалжуулагчийн курст хамрагдан оролцсоноор эхэлсэн юм. Тэрээр 1999 онд Монголын Бадминтон сонирхогчдын холбоог Орхон аймагт тухайн үед ажиллаж байсан Япон улсын Жайка байгууллагын сайн дурын ажилтан Такеда Норитой хамтран байгуулж байв. Тиймээс Бадминтоны Улсын аварга шалгаруулах тэмцээн ихэвчлэн, Орхон аймагт зохион байгуулагдаж иржээ. Энэ жилийн тухайд уг тэмцээнийг  өнгөрсөн 1, 5 дугаар саруудад зохион байгуулахаар төлөвлөж байсан ч “Ковид-19” халдварын хорио цээрийн дэглэмийн улмаас өнөөг хүртэл хойшлогдоод байсан юм.


Фото Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %