“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, оюутнууд лаборатори бэлэглэв

     “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн багш, оюутнууд цахилгаан хөтлүүрийн давтамжийн хувиргах техник, програмчлагдсан логик контроллерын иж бүрэн лаборатори сургуульдаа бэлэглэлээ. Уул уурхай, эрчим хүчний томоохон үйлдвэрүүд давтамж хувиргагч төхөөрөмжүүд их ашигладаг. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн тээрэм, насос, коньвейер зэрэг нүсэр тоног төхөөрөмжийн давтамжийн хувиргагчийн хурдыг зохистой тохируулснаар эрчим хүчний зарцуулалт буурч, үр ашиг нэмэгддэг. Эрдэнэт үйлдвэрийн нийт зардлын гуравны нэгийг цахилгаан эрчим хүчний зардал эзэлдэг бөгөөд үүний 75 хувь нь хүдэр нунтаглалттай холбоотой.

     “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль Цахилгаан хөтлүүрийн давтамжийн хувиргах техник, програмчлагдсан логик контроллерын иж бүрэн лабораторитой болсноор цахилгааны мэргэжил олгох сургалтын чанарт ахиц гараад зогсохгүй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд, үйлдвэрийн ажилчдын давтан сургалтад эерэг нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд үзэж байна. Тус лаборатори ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Уул уурхайн сургуульд байдаг бол гурав дах нь орон нутагт анх удаа ийнхүү байгуулагдлаа. Тус лабораторийн стендүүдийн нэг бүрийн үнэ нь 20-50 мянган ам.доллар байдаг бол “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, оюутнууд дэлхийд тэргүүлэгч Самсунг, АВВ, Шнайдер фирмийн төхөөрөмж аваад бусад тоноглолуудыг өөрсдөө хийж сургалтад ашиглаж байгаагаараа онцлог юм. Тэд зах зээлийн үнээс дөрөв дахин бага зардлаар буюу нэг стендийг таван сая төгрөгийн өртгөөр хийж, сургуулийнхаа 45 жилийн ойд бэлэг барилаа. 

М.ОДГЭРЭЛ
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %