“Талант менежмент” хөтөлбөрөөр ирээдүйн удирдагчдын залгамж халааг бэлдэнэ

     Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хэрэгжүүлж буй хүний хөгжлийн дөрвөн цогц хөтөлбөрийн хүрээнд “Манлайлал, авьяас чадвар”-ын сургалт, уулзалт “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр боллоо. “Манлайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөрийн нэг хэсэг нь энэхүү анхан шатны удирдагчдын дунд болсон “Талант менежмент” буюу авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, үнэлэх дүгнэх уулзалт, сургалт юм. Тус уулзалтын эхэнд Эрдэнэт үйлдвэрийн Маркетингийн хэлтсийн дарга, хөтөлбөр хэрэгжүүлэх багийн ахлагч Д.Дашдорж “Манлайлал, авьяас чадвар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах ажлууд, гарах үр дүнгийн талаар илтгэл тавьсан бол ”Баян түмэн консалтинг” компанийн захирал, менежментийн зөвлөх магистр Н.Батчулуун “Монгол манлайлал” сэдвээр лекц уншлаа. Мөн хөтөлбөрт оролцож буй багууд хоорондоо танилцах, санал бодол, зорилгоо тодорхойлох зэрэг мэдлэг, мэдээллээ солилцов. 

    Эрдэнэт үйлдвэрт удирдах ажилтнуудын манлайлал хамгийн чухлаар тавигддаг тул сүүлийн жилүүдэд ажилтнуудын манлайллыг хөгжүүлэх чиглэлээр бодлого хэрэгжүүлж, олон төрлийн үйл ажиллагааг идэвхжүүлж байна. 2018 онд манлайллын хөтөлбөрийг анхан шатны удирдах ажилтнуудын дунд “Мастерын манлайлал” нэртэйгээр хэрэгжүүлсэн. Харин энэ жилийн тухайд “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр” боловсруулж, бүх шатны удирдлагуудад чиглэсэн өргөн хүрээнд зохион байгуулна. “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-өөр дамжуулан удирдах ажилтнуудын мэдлэг, ур чадвар, ажлын гүйцэтгэл дээшилснээр үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилт, үр дүнд эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл хэрэгжүүлэх багийнхан онцолсон. Мөн “Мэдлэгийн менежмент”-ийн соёл төлөвшиж, мэдлэгийн хөгжүүлэлт, ашиглалтын үр дүн дээшлэхийн зэрэгцээ удирдах албан тушаалтныг бэлтгэх, сонгон шалгаруулах карьер менежмент хөгжинө. Түүнчлэн түлхүүр ажилтныг тодруулах шалгуур үзүүлэлт, тодорхой бодлоготой болох боломж бүрдэх юм. 


Фото Б.Баттөгс

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %