“Сайн аав- Эрүүл харилцааны үндэс” хоёр дахь удаагийн сургалт эхэллээ

     ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хүний хөгжлийн дөрвөн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг болох “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Сайн аав - Эрүүл харилцааны үндэс” сургалтыг хоёр дахь удаа зохион байгуулав. Өөрөөр хэлбэл, “Сайн аав-сайн харилцааны үндэс” сургалтад 2-4 хүүхэдтэй, Эрдэнэт үйлдвэрт ажилладаг, 36 хүртэлх насны 300 аавыг хамруулан, хэсэгчлэн цуврал сургалтад оролцууллаа. Эхний удаа 150 аав оролцсон бол хоёр дах удаагийн сургалтад дараагийн 150 аав хамрагдлаа. Сургалтад Улаанбаатар хотоос мэргэжлийн багш нар ирж,  залуу ажилтнуудад эрүүл эерэг харилцаа, зөв хандлага зэрэг хувь хүний хөгжлийн өргөн хүрээтэй хичээл зааж буй нь сургалтын үр өгөөжийг дээшлүүлж байна.

     Энэ үеэр, “Эхлэл - Азийн оргил манлайлал” ТББ-ын захирал, Сайн аав-Эрүүл харилцааны үндэс” сургалтын үүсгэн байгуулагч, багш Ц.Бадамхатан: “Би энэ удаа аавуудын нөлөө буюу аав хүний хүүхдийнхээ амьдралд үзүүлдэг сайн муу нөлөөлөл, зөв харилцаа болон сайн нөлөөллөө хэрхэн сайжруулах тухай практик зөвлөгөө өгөх хэлбэрээр хичээлээ зааж байна. Мөн “Түшигтэй аав” сэдвээр хүүхдийн сэтгэл зүйг тогтвортой байлгахад аав хэрхэн нөлөөлдгийг хөндөж ярилаа. Түүнчлэн хүүхдэдээ зориулах цаг, харилцааны зөв дадал болон аюулгүй орчинд өөртөө итгэлтэй хүн болон өсөж бойжиход нөлөөлөх үлгэр дуурайл, гэх зэрэг аав хүний олон хүчин зүйлсийн талаар сургалтаа хийж байна. Монголчууд газар доорх байгалийн баялгаа олборлон гарт баригдах баялаг бүтээж буй бол аав хүн бүхэл бүтэн хүнийг бий болгон, төлөвшүүлдэг. Энэ бол зөвхөн гэр бүл төдийгүй нийгэмд оруулж буй маш чухал үүрэг оролцоо. Тиймээс Эрдэнэт үйлдвэр үүнд анхаарал хандуулж, залуу аавууд болон ирээдүй үеийн хөгжилд том хөрөнгө оруулалт хийж буйд талархаж байна” гэж хөтөлбөрийн ач холбогдлыг үнэллээ.


Фото П.Батцэцэг

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %