Ил уурхайн хөрөнгө оруулалтын ажлууд үргэлжилж байна

     Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд энэ онд хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалтын ажлын нэг нь жилд 15 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилгын бүтээн байгуулалт юм. Үйлдвэрийн шинэ барилгыг ирэх 10 дугаар сард ашиглалтад хүлээж авахаар ажиллаж байгаа бол тоног төхөөрөмжүүд нь барилгын ажил дуусах үеэр ирэх аж. Өнөөдрийн байдлаар, барилгын ажлын суурь цутгалтын ажил дуусжээ. Ажлын явцыг долоо хоног тутам ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэн дүгнэж байна. Мөн уурхайн цахилгаан хангамжийн өргөтгөлийн хүрээнд 35 киловаттын хүчин чадалтай хоёр под станц баригдаж, гүйцэтгэл 86 хувьтай байна. Одоо хоёр трансформаторыг зөөж тээвэрлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд энэ сарын дундуур “Эрдэнэтийн-Овоо”-ны дэргэд барьсан под станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Харин 5 дугаар овоолгын дэргэдэх под станцын холболт, тохируулга үргэлжлэн хийгдэнэ. Тус цехийн цахилгаан хангамжийг өргөтгөснөөр уурхайн олборлолтын хэмжээ нэмэгдэхийн хэрээр хэрэглээ нь өсөж буй цахилгаан эрчим хүчний хүрэлцээ болон найдвартай байдлыг хангахад өндөр ач холбогдолтой юм. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн үндсэн чиглэлд тусгагдсан Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийн хүрээнд газар шорооны ажлын бэлтгэл, “Голдмен прожект” компанийн зүгээс уурхайн амсрыг тэлэх зөвлөмжийн дагуу хүдэр зөөх ажил хийгдэж эхэлжээ. “Төслийн хүрээнд хийгдэх 2.7 километр урттай конвейерийн тоног төхөөрөмжийн эхний ээлж ирсэн. Эдгээрийг хадгалах асуудлыг шийдэж байна. Бидний төлөвлөж буйгаар конвейерийн суурь тавих ажил энэ онд багтаж эхэлнэ” гэж Ил уурхайн дарга  Б.Отгондаваа ярилаа. 



Фото Б.Баттөгс

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %