Мэдүүштэй...
- Өнөөдөр жилийн 245 дахь өдөр. Он дуусахад 120 хоног үлдлээ.
- Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20 градус, шөнөдөө +6 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 4-5 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn )

- Аргын тооллын 09 дүгээр сарын 02. Буд гараг. Билгийн тооллын шинийн 15. Шар бич өдөр. Өдрийн наран 6 цаг 12 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараа, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (05:40-07:40), могой (09:40-11:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Хол замд явах хүмүүс зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
- Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2852, евро 3392, БНХАУ-ын юань 416, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn )
- Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6788 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com )
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...
1973 оны 09 дүгээр сарын 25
- Дархан, “Эрдэнэтийн-Овоо”-ны хоорондох 220 вольтын цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамын ган цамхгийн суурийг тавив.
1974 оны 09 дүгээр сарын 01
- Ерөнхий боловсролын орос 19-р дунд сургууль үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
1975 оны 09 дүгээр сарын 02
- Уул уурхайн салбарт 1976-1980 онд хамтран ажиллах тухай протоколд БНМАУ-ын ТЭХҮГЯ-ны сайд М.Пэлжээ, ЗХУ-ын Өнгөт төмөрлөгийн яамны сайд П.Ф.Ломако нар гарын үсэг зурав.















