Мэдүүштэй...
1. Өнөөдөр жилийн 243 дахь өдөр. Он дуусахад 122 хоног үлдлээ.
2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +14 градус, шөнөдөө +7 градус дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 5-6 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn)

3. Аргын тооллын 8 дугаар сарын 31. Сумъяа гараг. Билгийн тооллын шинийн 13. Улаан морь өдөр. Өдрийн наран 6цаг 09 минутад мандан, 19 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), туулай (03:40-05:40), морь (11:40-13:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40) болой. Хол замд явах хүмүүс хойд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ.
4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2852, евро 3368, БНХАУ-ын юань 413, ОХУ-ын рубль 37, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)
5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6728 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...
2016 оны 08 дугаар сар
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Эргэлтийн усны 3 дугаар шугам, орчин үеийн усан санг ашиглалтад оруулав.
2017 оны 08 дугаар сар
- “Хангарьд” спорт клубын чөлөөт бөхийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Франц Улсын нийслэл Парис хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэв.















