Мэдүүштэй...
1. Өнөөдөр жилийн 240 дэх өдөр. Он дуусахад 124 хоног үлдлээ.
2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +15 градус, шөнөдөө +8 градус дулаан, хүчтэй аадар бороотой, салхины хурд 11.1 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn)
3. Аргын тооллын 8 сарын 28. Баасан (Сугар) гараг. Билгийн тооллын шинийн 10, харагчин туулай, суулга-19 од, огторгуй суудалтай, 7 улаан мэнгэтэй, идэрийн барилдлагатай өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:05-19:40. Өдрийн сайн цаг: Туулай (05:40-07:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40), бар (03:40-05:40) болой. Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Гэвч тахиа, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой. Хол замд явах хүмүүс зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу. Дуган шүтээн босгох, тахих үйл, лам болох, эм найруулах, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хөндөх, хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, замд гарахад муу.
4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2852, евро 3368, БНХАУ-ын юань 413, ОХУ-ын рубль 37, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)
5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6602.50 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...
1965 оны 8 сарын 16.
- Монгол, Чехословакийн геологийн анги Эрдэнэтийн-Овооны орд газарт явуулсан эрэл, үнэлгээний ажлаа тайлагнав.
1974 оны 8 сарын 24.
- МХЗЭ-ийн анхны илгээлтийн эзэд Эрдэнэтийг зорив.
1975 оны 8 сарын 25.
- БЕЛАЗ-ын жолоочийн курст суралцах анхны хүмүүсийг ЗХУ руу илгээв.
1978 оны 8 сарын 1.
- Цахилгаан цех байгуулагдав.
1978 оны 8 сарын 12.
- Анхны зэсийн баяжмалыг гарган авав.
2001 оны 8 сар.
- Баяжуулах фабрикийн хүчин чадлыг 2 сая тонноор нэмэгдүүлэв.
2013 оны 8 сарын 17.
- Үйлдвэрийн 35 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавъаны улаан тугийн одон”-гоор шагнагдав.















