Ил уурхайн мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ТЭЗҮ-г урьдчилсан байдлаар хэлэлцэв

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд технологийн зургаан том төсөл хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл юм. Энэ оны 5 дугаар сарын сүүлээр төслийн техник эдийн засгийн үзүүлэлт боловсруулах ажил эхэлж, төслийн гүйцэтгэгч “3B TEC” компани урьдчилсан байдлаар боловсруулан үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх багийнханд ирүүлсэн байна. Саяхан, Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболороор ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, төслийн ажлын явц болон техник эдийн засгийн үзүүлэлтийн урьдчилсан хувилбарыг хэлэлцлээ.  

    “3B TEC” компанийнхан ТЭЗҮ-г боловсруулахдаа Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх түлхүүр гардуулах нөхцөлт тендерийн техникийн даалгавар, “Голдмэн прожект” компанийн боловсруулсан уурхайн ТЭЗҮ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баримталснаа танилцуулгадаа тайлбарласан. Одоогоор зураг төслийн ажлыг бүрэн дуусаж,  баталгаажуулалт хийхээр ХБНГУ-д хүлээгдэж байгаа аж. Тоног төхөөрөмжийн эхний хэсэг ачигдсан. Мөн зарим тоног төхөөрөмж үйлдвэрлэлд орсон бөгөөд ирэх оны 7 сард дуусгахаар төлөвлөж буйгаа “3B TEC” компанийн санхүүгийн зөвлөх Б.Мөнхбилгүүн танилцуулав.

     Ажлын хэсгийнхэн ТЭЗҮ болон бусад асуудлаар санал солилцож, асуулт хариулт өрнүүлснээр хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, “3B TEC” компанийн зүгээс ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан батлуулах, Эрдэнэт үйлдвэрийн ажлын хэсгийнхэн технологийн холбогдолтой асуултаа нэгтгэн гүйцэтгэгч компанид хүргүүлэх, ажлын явцын тайланг сар бүр гарган техникийн зөвлөлд танилцуулах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл агуулсан контейнерүүдийг хадгалах, байрлуулах талбайг Эрдэнэт үйлдвэр бэлтгэж, хадгалалт хамгаалалтын ажлыг гүйцэтгэгч компани хариуцаж ажиллах зэргээр шийдвэрлэлээ. Ажлын хэсгийн дараагийн хурлыг ирэх сарын 11-12-ны өдрүүдэд захиалагч болон гүйцэтгэгч компанийн мэргэжилтнүүдийг оролцуулан видео хэлбэрээр зохион байгуулахаар тогтсон байна.     

Фото: Б.Баттөгс

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %