Тээвэр, ложистикийн төвийнхөн номын дуу сонсож байна

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тээвэр, ложистикийн төвийн агуулахын ажилтнууд, албадын ерөнхий мэргэжилтнүүд  “Логистик нийлүүлэлтийн хэлхээний удирдлага ба загварчлал” сэдэвт гурав хоногийн сургалтад хамрагдаж байна. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр болж буй уг сургалтыг ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор, доктор Ж.Ганчимэг, доктор С.Отгонбаяр, доктор П.Минжмаа нар явуулав. Кейс хэлбэрээр хийж буй уг сургалтаар онолын үндсийг суурь болгон практик дээр өөрийн цехэд тулгамдаж буй асуудлыг гаргаж,  хүрэх үр дүнг хэлэлцэж, шийдэх арга замыг заалгаж буйгаараа онцлог болж байна, гэж сургалтад оролцогчид онцолсон юм. Түүнчлэн логистикийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөж явуулснаар Эрдэнэт үйлдвэрт бүтээмжийн чиглэлийн сайжруулалт хийх, улмаар хэмнэлт гаргах, зардал бууруулах  зэрэг олон  боломж харагдаж байна гэсэн юм.  Логистикийн чиглэлийн  анхан болон дунд шатны энэ сургалтын дараа суралцагчдаас шалгалт авч сертификат олгох юм. Бид сургалтын дундуур доктор Ж.Ганчимэгтэй уулзахад: “Бид энэхүү сургалтаар Тээвэр, ложистикийн төвийн ажилчдад онолын хандлагыг суурь болгоод практикт нэвтрүүлэхэд логистикийн ямар хүндрэлүүд гарч байна, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар тооцоо судалгаа хийж, үйл ажиллагааг нь  сайжруулах загварыг гаргаж өгч байгаа юм. Хичээлд ажилчид их идэвхтэй сайн оролцож байна. Ажил дээрх хүндрэл бэрхшээлээ зөв гаргаж байна. Цаашдаа яаж ажиллавал үйлдвэрт үр ашигтай байх талаар кейс дээр гаргаж, хүрэх үр дүн, арга замыг хамтдаа хэлэлцэж буйгаараа өгөөжтэй юм” гэв.         

Я.ЭНХТУЯА

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %