Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил ахицтай явж байна

     Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил батлагдсан  төлөвлөгөөний дагуу ахицтай явж байна. Өргөтгөлийн газар шорооны ажил есдүгээр сард дуусна. Өнөөдрийн байдлаар тээрмүүд суурилуулах талбайн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн өргөтгөлийн ажилд шаардлагатай үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэл ид явагдаж байгаа аж. Нийт тоног төхөөрөмжүүдийн 30-60 орчим хувь нь бэлэн болсон бөгөөд  9-р сарын сүүлчээр  өргөтгөлийн барилгын ажилд шаардлагатай эхний металл хийцүүд  ирнэ гэж гүйцэтгэгч компаниас мэдээллээ. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажлын явцын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгоноос тодруулахад, “Энэ долоо хоногт нэлээн ажил амжууллаа. Гурав дахь тээрмийн эхний хэсэг цутгагдлаа. 22 цагийн хугацаанд 960 орчим метр куб бетон хүлээн авч цутгалт хийгдсэн. Үүний онцлог нь өндөр хүчин чадалтай, ачаалалтай тээрэм ажиллах учраас суурь маш сайн байх ёстой. Суурь нь 12 метрийн өндөртэй тавигдана. Бусад барилгын металл хийцүүдийн суурь хийгдэж байна. Гүйцэтгэгч компаниуд өдөрт 80-120 хүний бүрэлдэхүүнтэй 12 цагийн турш тасралтгүй ажиллаж байна. Тэд бетон зуурмаг хүлээн авах үеэр 24 цагийн турш ажиллаж байгаа. Өнөөдөр ажлын штаб хуралдаж тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргалаа. Долоо хоног бүрийн ажлыг хүмүүст хариуцуулаад явж байна. Мэдээллийн технологийн хэлтэстэй хамтран барилгын талбайн эргэн тойрныг камержуулж байна. Ингэснээр барилгын эргэн тойрныг бүрэн хянах боломж бүрдэнэ. Одоогоор камеруудыг хянаж, тохиргоо хийх ажил хийгдэж байна” гэлээ.

Т.БАТЧУЛУУН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %