Мэдүүштэй...
1. Өнөөдөр жилийн 236 дах өдөр. Он дуусахад 129 хоног үлдлээ.
2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +21 градус, шөнөдөө +9 градус дулаан, хүчтэй аадар бороотой, салхины хурд 9.3 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn)

3.Аргын тооллын 8 сарын 24. Даваа (Сумьяа) гараг. Билгийн тооллын шинийн 6, шарагчин гахай өдөр, салхины эх-14 од, хий суудалтай, 2 хар мэнгэтэй, үл зохилдохын барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:59-19:48. Өдрийн сайн цаг: Гахай (21:40-23:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Үс бүү засуул сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой. Холзамд явах хүмүүс урд зүгт мөрөө гаргавал зохистой. Өнөөдөр туулай, хонь, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2850, евро 3378, БНХАУ-ын юань 411, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)
5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6564.50 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...
1965 оны 8 сарын 16.
- Монгол, Чехословакийн геологийн анги Эрдэнэтийн-Овооны орд газарт явуулсан эрэл, үнэлгээний ажлаа тайлагнав.
1974 оны 8 сарын 24.
- МХЗЭ-ийн анхны илгээлтийн эзэд Эрдэнэтийг зорив.
1975 оны 8 сарын 25.
- БЕЛАЗ-ын жолоочийн курст суралцах анхны хүмүүсийг ЗХУ руу илгээв.
1978 оны 8 сарын 1.
- Цахилгаан цех байгуулагдав.
1978 оны 8 сарын 12.
- Анхны зэсийн баяжмалыг гарган авав.
2001 оны 8 сар.
- Баяжуулах фабрикийн хүчин чадлыг 2 сая тонноор нэмэгдүүлэв.
2013 оны 8 сарын 17.
- Үйлдвэрийн 35 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавъаны улаан тугийн одон”-гоор шагнагдав.















