Мэдүүштэй...
1. Өнөөдөр жилийн 233 дэх өдөр. Он дуусахад 132 хоног үлдлээ.
2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +23 градус, шөнөдөө +12 градус дулаан, хүчтэй аадар бороотой, салхины хурд 11.1 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn)

3. Аргын тооллын 8 сарын 21. Баасан (Сугар) гараг. Билгийн тооллын шинийн 3, улаан бичөдөр, харцага-11 одтой, ус суудалтай, 5 шар мэнгэтэй, үл тохирохын барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр. Өглөө нар 05:55 цагт мандан орой 19:54 цагт жаргана. Өдрийн сайн цаг: нохой (19:40-21:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), хонь (13:40-15:40) болой. Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Гэвч бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой. Хол замд явах хүмүүс зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хулгана, бич, луу, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу. Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хувраг тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2849, евро 3401, БНХАУ-ын юань 411, ОХУ-ын рубль 38, Японы иен 27, БНСУ-ын вон 2.4 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)
5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6594.50 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)















