“Сайн аав-Эрүүл харилцааны үндэс” сэдэвт сургалт боллоо

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Сайн аав-Эрүүл харилцааны үндэс” сэдэвт сургалтыг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр зохион байгуулж байна. Уг сургалтыг Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, “Эхлэл-Азийн оргил манлайлал” ТББ-тай хамтран хийж байна. Энэ удаагийн сургалтад Эрдэнэт үйлдвэрт ажилладаг, хоёроос дөрвөн хүүхэдтэй, 18-36 насны 150 аав сонгогдон оролцож байгаа юм. Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өрхийн тэргүүн аав нар манлайлагч байснаар гэр бүлийн орчинд хүүхэд зөв хүмүүжиж улмаар нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна.

     Өнгөрсөн жил, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас 1525 ажилтныг хамруулсан социологийн болон сэтгэл зүйн судалгаа хийж, үйлдвэрийн цаашдын хүний нөөцийн хөгжилд зайлшгүй шаардлагатай асуудлуудыг гарган, таван хөтөлбөр боловсруулжээ. Үүний нэг нь “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр” юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа сургалтын талаар ЗХНБГ-ын дарга О.Отгонбаяр хэлэхдээ: “Залуу ажилчид өргөн мэдлэгтэй, ур чадвартай, зөв хандлагатай, өндөр чадамжтай байх нь ямар ч байгууллагын хувьд үнэт зүйл. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн хүний нөөцийн бүтцийн 70 гаруй хувийг 40 хүртэлх насны залуус эзэлж байна. Таван жилийн өмнө гэхэд байдал өөр байлаа. Эрдэнэт үйлдвэрт 20 настай ажилд орсон хүмүүс 40 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарснаар үйлдвэрийг цаашид авч явах дараа үеийн залуус орж ирсэн. Тэгэхээр залуучуудаа хөгжүүлэхийн тулд бид юу хийх вэ, тэд яг юу хүсэж байна вэ, гэдгийг судалгаагаар гаргалаа. Залуус цалин хөлс, нийгмийн баталгаанаас илүү, хувь хүний тухайд хөгжих, боловсрох асуудлыг хөндсөн байсан. Иймд, энэхүү судалгаанд үндэслэн бид “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийг боловсрууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санаачилгаар “100 ажилтныг дэмжих хөтөлбөр” цаашид үргэлжилнэ. Өнөөдөр эхлэл болгон “Сайн аав-Эрүүл харилцааны үндэс” сургалт зохион байгуулж байна. Бид ажилтнуудаа мэргэжил, ур чадвар, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сургахаас гадна гэр бүл нь тогтвортой, сэтгэл ханамжтай байж өндөр бүтээмжтэй ажиллана гэж үзсэн. Иймээс үр хүүхдэдээ халамжтай сайн аав байхад энэ сургалт тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Гэр бүлийн орчин сайн байснаар ажилтан, ажилчид байгууллагадаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллана” гэлээ. 

   

 

 

                                                                                                                        Т.БАТЧУЛУУН

ФОТО: Б.БАТТӨГС

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %