Засвар механикийн заводын уран дархчуул шагнагдлаа

     Засвар механикийн заводын Урлан бүтээх хэсгийн зарим ажилтан, уран дархчуулд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд мөнгөн шагнал гардуулж, баяр хүргэлээ. Үйлдвэрийн хэрэгцээт чухал захиалгат ажлыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэхэд ур ухаанаа дайчлан, хичээл зүтгэл гарган ажиллаж буйг нь үнэлж, тус хэсгийн ажилтнуудыг ийнхүү шагнасан байна. Урлан бүтээх хэсгийн дарга С.Ганбаатар, уран дархан Л.Авъяандүр, Г.Эрдэнэбаатар, Ц.Мөнхтогтох, А.Ганзориг нарын 12 ажилтан шагнал гардав.  Шагналыг Урлан бүтээх хэсгийн ажлын байранд гардуулах үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Засвар механикийн завод нь Монгол улсын хүнд үйлдвэрийн суурь болж, улс орны, тэр тусмаа уул уурхайн салбарын хэрэгцээнд чухал шаардлагатай эд анги, сэлбэг хэрэгслийг чанарын өндөр түвшинд хийх эхлэл Урлан бүтээх хэсгээс эхтэй гэж ойлгож байна. Эрдэнэт үйлдвэрийн нэр хүндийг өсгөх, улмаар нүүр царайг илэрхийлэх чухал ажлыг та бүхэн хийж байна. Тиймээс та нарынхаа хөдөлмөр, зүтгэлийг урамшуулж, цехийн байранд ирж гардуулж өгч байгаадаа баяртай байна. Санаачилгатай, бүтээлч ажилтнуудаа бид үргэлж дэмжинэ. Та бүхэнд ур чадвар, дадлага туршлага, “дархан хүн бурхан ухаантай” гэдэгчлэн ухаан, авьяас бүгд цогцолж, тархи оюун, гараараа урласан бүтээлүүд Эрдэнэт үйлдвэрийг илэрхийлж буйд таатай байна” хэмээн тус хэсгийн ажилтнуудад хандаж хэлсэн.  

 

     “Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Урлан бүтээх хэсэг нь Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас баталсан төлөвлөгөө болон бусад цех, нэгжүүдийн захиалгаар зэс домбо, аяга, цом, жааз зэрэг бэлэг дурсгалын 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Уурхайчдын бахархалт түүх, өнгө төрхийг үндэсний уламжлалт болон орчин үеийн хэв маягтай хослуулан хийсэн шинэ загварын бүтээгдэхүүнүүд нь захиалагч, хэрэглэгчдийн сэтгэлд ихэд нийцэж байгаа” гэж Урлан бүтээх хэсгийн дарга С.Ганбаатар ярилаа.

 

Фото Б.Баттөгс 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %