Мэдүүштэй...
1. Өнөөдөр жилийн 229 дэх өдөр. Он дуусахад 136 хоног үлдлээ.
2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +18 градус, шөнөдөө +10 градус дулаан, хүчтэй аадар бороотой, салхины хурд 6 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn)

3. Аргын тооллын 8 сарын 17. Даваа (Сумьяа) гараг. Билгийн тооллын шинийн 28, хар луу өдөр, найралт эх-7 одтой, гал суудалтай, 9 улаан мэнгэтэй, үхэхийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр. Өглөө нар 05:50 цагт мандаж, орой 20:01 цагт жаргана.
Өдрийн сайн цаг: Луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой.
Энэ өдөр сарын цээр өдөр тул үс засуулахыг цээрлэвэл зохилтой.
Хол замд явах хүмүүс урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр бич, хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2848, евро 3369, БНХАУ-ын юань 410, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)
5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6342.50 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...
1965 оны 8 сарын 16.
- Монгол, Чехословакийн геологийн анги “Эрдэнэтийн-Овоо”-ны орд газарт хийсэн эрэл, үнэлгээний ажлаа тайлагнав.
1974 оны 8 сарын 24.
- МХЗЭ-ийн анхны илгээлтийн эзэд Эрдэнэтийг зорив.
1975 оны 8 сарын 25.
- БЕЛАЗ-ын жолоочийн курст суралцах анхны хүмүүсийг ЗХУ руу илгээв.
1978 оны 8 сарын 1.
- Цахилгаан цех байгуулагдав.
1978 оны 8 сарын 12.
- Анхны зэсийн баяжмалыг гарган авав.
2001 оны 8 сар.
- Баяжуулах фабрикийн хүчин чадлыг 2 сая тонноор нэмэгдүүлэв.
2013 оны 8 сарын 17.
- Үйлдвэрийн 35 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав.















