Мэдүүштэй...
1. Өнөөдөр жилийн 226дахь өдөр. Он дуусахад 139 хоног үлдлээ.
2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +23градус, шөнөдөө +11градус дулаан,хүчтэй аадар бороотой, салхины хурд 6 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn)

3. Аргын тооллын 8 сарын 14. Баасан (Сугар) гараг. Билгийн тооллын 25, шарагчин үхэр, гөрөөсөн толгой-4 од, суудал уул, мэнгэ 3 хөх, үл тохирохын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:46-20:06. Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайна муу цээрлэвэл зохилтой.Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.Могой, тахиа, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу. Замд гарах, тариалангийн үйл, үхэгсдийн үйл, худалдаа хийх, эм найруулах, мал зарах, хот суурин, байшин барилгын суурь тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, ажилчин шүтүүлэхэд муу.
4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2847,евро 3345, БНХАУ-ын юань 409, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)
5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6380.00 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...
1965оны 8 сарын 16.
- Монгол, Чехословакийн геологийн анги Эрдэнэтийн-Овооны орд газарт явуулсан эрэл, үнэлгээний ажлаатайлагнав.
1974 оны 8 сарын 24.
- МХЗЭ-ийн анхны илгээлтийн эзэд Эрдэнэтийг зорив.
1975 оны 8 сарын 25.
- БЕЛАЗ-ын жолоочийн курст суралцах анхны хүмүүсийг ЗХУ руу илгээв.
1978 оны 8 сарын 1.
- Цахилгаан цех байгуулагдав.
1978 оны 8 сарын 12.
- Анхны зэсийн баяжмалыг гарган авав.
2001 оны 8 сар.
- Баяжуулах фабрикийн хүчин чадлыг 2 сая тонноор нэмэгдүүлэв.
2013 оны 8 сарын 17.
- Үйлдвэрийн 35 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавъаны улаан тугийн одон”-гоор шагнагдав.















