Мэдүүштэй...
1. Өнөөдөр жилийн 222 дахь өдөр. Он дуусахад 143хоног үлдлээ.
2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +21 градус, шөнөдөө +9градус дулаан,хүчтэй аадар бороотой, салхины хурд 7.4 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn)
3. -Аргын тооллын 8 сарын 10. Даваа (Сумьяа) гараг. Билгийн тооллын 22, хөхөгчин тахиа, шийдэм од, суудал шороо, мэнгэ 7 улаан, үл зохилдохын барилдлагатай өдөр.Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:40-20:13. Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Гэвч туулай, луу жилтнээ цээрлэвэл зохилтой. Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, хатуу үйл, хишиг даллага авах, эм найруулах, сан тавих, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, тариа тарих, гэр байшин барих, хот байгуулах, мэргэ төлгө тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, бэрийн үйлд муу.
4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2846,евро 3370, БНХАУ-ын юань 408, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)
5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6437.50 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...
1965оны 8 сарын 16.
- Монгол, Чехословакийн геологийн анги Эрдэнэтийн-Овооны орд газарт явуулсан эрэл, үнэлгээний ажлаатайлагнав.
1974 оны 8 сарын 24.
- МХЗЭ-ийн анхны илгээлтийн эзэд Эрдэнэтийг зорив.
1975 оны 8 сарын 25.
- БЕЛАЗ-ын жолоочийн курст суралцах анхны хүмүүсийг ЗХУ руу илгээв.
1978 оны 8 сарын 1.
- Цахилгаан цех байгуулагдав.
1978 оны 8 сарын 12.
- Анхны зэсийн баяжмалыг гарган авав.
2001 оны 8 сар.
- Баяжуулах фабрикийн хүчин чадлыг 2 сая тонноор нэмэгдүүлэв.
2013 оны 8 сарын 17.
- Үйлдвэрийн 35 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавъаны улаан тугийн одон”-гоор шагнагдав.















