Ээлжит шуурхайгаар балансын хуралд өндөр үнэлгээ авсан цехүүдийг танилцуулав

      

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Шуурхай зөвлөгөөний эхэнд уламжлал ёсоор ХАБЭА-н хэлтсээс мэдээлэл хийж, өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэр хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчилгүй ажилласныг орлогч дарга Б.Баттайван танилцуулав. Мөн тус хэлтсээс үйлдвэрийн хэмжээнд ХАБ хариуцсан  ажилтнуудын дунд сарын зөвлөгөөнийг зохион байгуулж, оны эхний  7 сард хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэрхэн ажилласныг дүгнэж, хэлэлцсэн байна. Зөвлөгөөнөөр цаашид ямар асуудалд анхаарч, ажиллах зорилтоо дэвшүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн ажил хэвийн, сарын эхний 10 хоногийн байдлаар төлөвлөгөөт үзүүлэлт биелж байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлж, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн цех, Засвар механикийн завод зэрэг үндсэн болон туслах цехүүдийн удирдлага долоо хоногийн ажлаа товч танилцуулав.  

 

      Цаг үеийн мэдээллийн дараа Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор өнгөрөгч 7 хоногт хуралдсан Эрдэнэт үйлдвэрийн оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны үр дүнгийн хуралд нийт цехүүд амжилттай оролцсоныг онцолж, өндөр үнэлгээ авсан цехүүдийг нэрлэсэн. Баяжуулах үйлдвэрийн хамт олон 2020 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээ  хамгийн өндөр буюу 95.93 хувийн үнэлгээтэй хамгаалсан бол Ил уурхай 93.89 хувь, Цахилгаан цех 93 хувиар тус тус үнэлүүлж, эхний гуравт жагссан байна. Нийгмийн цехүүдээс  Аж ахуй, үйлчилгээний цех  93.84 хувь, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 91.19 хувиар үнэлүүлж,  оны эхний хагас жилийн ажлын үйл ажиллагаандаа “хангалттай сайн” гэсэн дүн авчээ. Балансын хурлын явцаас ажиглахад цех бүрийн ажлын үзүүлэлт сайн байгаа хэдий ч төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагаагаа танилцуулахдаа удирдлага болон холбогдох ажилтнууд сайн бэлдэж, тодорхой, ойлгомжтой, цэгцтэй байдлыг цаашид анхаарч байх нь чухал гэдгийг Үйлдвэрийн бодлогын газрын дарга онцлов. Тэрээр шуурхай зөвлөгөөний төгсгөлд цех нэгжүүд төлөвлөгөөт ажлуудаа цаг тухайд нь гүйцэтгэж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган хариуцлагатай ажиллахыг чиглэл болголоо.

Фото Б.Ялалт

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %