Даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан: Үргэлж дэмжиж ирсэн Эрдэнэт үйлдвэрийнхэндээ баярлалаа

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлэн дэмжиж ирсэн спорт, урлагийн олон төсөл хөтөлбөрүүд нь тив дэлхий болон улс орны хэмжээнд алдар нэрээ цуурайтуулсан гавьяатнуудыг төрүүлсээр байна. Тус үйлдвэр үндэсний спортыг хөгжүүлэх, өв соёлоо хадгалан хамгаалах чиглэлээр хийсэн хөрөнгө оруулалт нь олон бахархам амжилт дагуулж буйн нэг тод жишээ нь Хангарьд спорт клубээс төрөн гарсан мэргэн харваачид юм. Монгол улсын Дархан мэргэн Ш.Даваахүү, Даяар дурсах мэргэн Л.Отгонбаяр, Даян мэргэн Ц.Баасанхүү, Б.Ёндон, Монгол Улсын мэргэн З.Сүлдболд нарын  Үндэсний сурын харваачдын түүчээ болсон бүхэл бүтэн нэгэн үе Эрдэнэт үйлдвэрээр овоглодог. Тэгвэл энэ жилийн баяр наадмаар улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан 40 сумнаас 38 онож, даян мэргэний тоог нэмснээр Эрдэнэт үйлдвэр гуравдахь даян мэргэнээ өлгийдөв. Үндсэн ажлынхаа зэрэгцээ үндэсний сур харваагаар уйгагүй хичээллэж, Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийг өндөрт өргөж, монгол төрийн наадамд хоёр дахь удаа цэц мэргэнээрээ магнайлсан Даян мэргэн Д.Дэмбэрэлсайханы амжилтыг өндрөөр үнэлж, Эрдэнэт үйлдвэр 2 өрөө амины орон сууцаар урамшууллаа. Өнөөдөр тэрээр Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт байрлах Эко хороолын шинэ сууцаа гэр бүлийн хамт  баяр хөөр дүүрэн гардаж авав.

     Энэ мөчид Даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан: “Эрдэнэт үйлдвэрт 11 дэх жилдээ ажиллаж байна. Манай  Хангарьд спорт клубээс 2009-2011 онуудад ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлт” төслийг санаачилж, спортын 15-16 төрлийн дугуйлан секц хичээллүүлж эхэлсэн. Миний хувьд дугуйланд элсэхдээ монгол хүний хувьд үндэсний аль нэг спортоор хичээллэе гэж бодоод бөх барилдаж, морь унах нас нэгэнт өнгөрсөн юм чинь хамгийн боломжтой нь үндэсний сур харвааг сонгож байлаа. Ингэж үндэсний сурын спортыг сонирхож хичээллэсэн. Өмнө нь энэ спортын талаар мэдлэг, сонирхол багатай байв. Намайг энэ спорт руу хөтөлж, өнөөдрийн амжилтад хүрэх үндсийг Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, Хангарьд спорт клубын багш нар, харваачид маань л тавьж өгсөн. Мөн бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаанд явахад үргэлж дэмжиж, нийгмийн асуудлыг шийдэж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууддаа талархаж байна. Энэ бүхний үр шимээр манай Хангарьд спорт клубын харваачид улсын өндөр чансаатай тамирчид болж, том байр суурь эзэлж байна. Тиймээс энэ амжилт бол ганц минийх биш. Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ах эгч , багш нар, найз нөхөд, дүү нарын маань хамтын зүтгэлийн үр дүн гэж хэлмээр байна. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа” хэмээн хуваалцлаа.

Фото П.Батцэцэг

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %